С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд
2012.12.22

340 мянган төгрөгийг ирэх долоо хоногоос эхлэн олгоно

Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг ирэх даваа гаригаас эхлэн олгох болно гэж мэдэгдлээ. Хэдийгээр 340 мянган төгрөгийг олгоход бэрхшээлтэй байсан ч шинэчлэлийн Засгийн газрын хувьд бүхий л боломжоо дайчилж эх үүсвэрийг бүрдүүлсэн. Тиймээс шинэ оноос урьтаж дээрх мөнгийг олгох ажил орон даяар эхлэх боломжтой болсон байна.