Нагоягийн болон Нагоягийн Протоколыг УИХ  соёрхон батлав
Улсын их хурлын чуулган 2012.12.20 ны өдрийн хуралдаан
2012.12.22

Нагоягийн болон Нагоягийн Протоколыг УИХ соёрхон батлав

2012,12,20 ны өдрийн Чуулганы хэлэлцсэн асуудал нь “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Биоаюулгүй байдлын тухай Картагенийн протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-каула Лумпурын нэмэлт Протокол”-д нэгдэн орохыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд байв.

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Н.Энхболд гишүүн асуулт асуув.