Баярцогт.С 2012.12.23

Гаалийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

Гаалийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулган: 2012.12.20 ны өдөр

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэв.

 Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн олонхийн саналаар  хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул  хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.