О.Содбилэг гишүүн Давост оролцов
Дэлхийн эдийн засгийн форумд УИХ-ын гишүүн О.Содбилэг
2012.09.13

О.Содбилэг гишүүн Давост оролцов

Энэ сарын 11-13 өдрүүдэд Тьянжин хотод зохиогдсон Дэлхийн эдийн засгийн форумд УИХ-ын гишүүн О.Содбилэг Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэн. УИХ-ын гишүүн О.Содбилэг “Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ийм үед дэлхийн чиг хандлагыг тодорхойлох нөлөө бүхий хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Улмаар санал бодлоо илэрхийлж, аливаа асуудалд өөрийн байр сууринаас хандах нь чухал” хэмээн онцлов.

Сонирхуулахад, зуны “Давос” хэмээн нэрлэгдэж заншсан энэхүү чуулга уулзалтад олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болон дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч, бизнесмен, иргэний нийгмийн болон бусад олон салбарын төлөөллүүд оролцож, өнөө үед тулгарч буй чухал асуудлуудаар санал бодлоо солилцдог юм.