Одонтуяа.С 2012.12.26 | Сайт: Vip76.mn

С.Одонтуяа гишүүн тэмээг урамшууллаас хаслаа

С.Одонтуяа гишүүн тэмээг урамшууллаас хаслаа
Зүй бус хорогдсон тэмээний тоо 2000 онд 4975 толгой байсан бол 2010 онд 7027 толгой болж өссөн байна
Тэмээнд урамшуулал өгөхгүй

Засгийн газраас 200 тэрбум төгрөгний бонд гаргаж арьс ширний салбарыг дэмжихээр болсон.

Үхэр, адуунд 15’000 төгрөг, хонь, ямааны арьсанд 3000 төгрөгийг урамшуулал болгон өгнө

Энэ асуудлаар УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр С.Одонтуяа гишүүний зүгээс үхэр адуу, тэмээнд олгох урамшууллаас тэмээг хасах санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. Ийнхүү тэмээг ялгасны учир нь тэмээний тоо толгой жилээс жилд багасч байгаа бөгөөд төрийн бодлогоор тэмээг өсгөх чиглэлийг барьж байгаатай холбоотой. Тиймээс үхэр, адуунд 15’000 төгрөг, хонь, ямааны арьсанд 3000 төгрөгийг тус бүр олгохоор боллоо.