Тогтвортой хөгжил ба Ногоон эдийн засгийн загвар
2012 оныг Бразил улсын санаачилгаар Ногоон эдийн засгийн жил болгосон билээ
2012.12.26

Тогтвортой хөгжил ба Ногоон эдийн засгийн загвар

Хэдийгээр     өнөөдөр     Монгол улсад   ажилгүйдэл,   ядуурал бүрэн   шийдэгдэж   чадаагүй, тулгамдсан асуудал хэвээр байгаа ч  ашиг харахаас өмнө байгаль орчноо бодолцох боломжтой үе өмнөхийг бодвол бас  ирчихлээ. Эдийн засаг сүүлийн зургаан   жил   тогтвортой өсөж байна. "Ийм таатай нөхцөлд Монголын  ард   түмний    нийтлэг эрх ашгийн     үүднээс олборлох үйлдвэрлэлийн  эдийн  засгийн  өсөлтийг аль    болохоор    байгаль орчинд хор  хохирол багатай байлгах, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн тогвортой хөгжлийн суурь зарчимд үндэслэн явуулах нь чухал" хэмээн сайд С.Оюун хэлэв. Харин  хүрээлэн   буй   орчныг, биологийн   олон     янз     байдлыг хамгаалах  хамгийн тохиромжтой бүс нь улсын тусгай хамгаалалтад авса газрууд билээ.

Иймд энэ бүс нутгийн хамгаалалтыг   сайжруулахын   тулд санхүүжилтийг   нэмэгдүүлэх   ямар арга зам,  боломж   байгаа   талаар байгаль орчны салбарынхан өнгөрсөн долоо хоногт 'Тусгай хамгаалалттай газар нуттийн  үндэсний  чуулган"-ыг зохион   байгуулсан.   Анхдугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд   БОНХЯ,   НҮБ-ын "Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэхнь" төсөл хамтран хамтран гурван дэд хэлэлцүүлэг явуулсан билээ. Хэлэлцүүлэгт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийг төлөөлсөн 160 гаруй хүн оролцож, шийдвэр гаргагчдад зориу-лан зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Тэгвэл үндэсний анхдугаар чуулганаар ямар асуудлуудыг чухалчлан зөвлөмж болгосныг танд дуулгая. БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг "Чуулганаас гаргасан зөвлөмжид ТХГН-ийн байгаль орчны хамгаалалтыг үл харгалзан улсын төсвөөс санхүүжүүлэх асууддыг орууллаа. Мөн ТХНГ-ийн сүлжээнд орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хамруулах, тэдгээрийн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрүүдийн ажил, үйлчилгээний нэр төрлийг олон улсын жишигт нийцүүлэн бий болгож, төсвийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал бас багтаж байгаа юм. Түүнчлэн аялал жуулчлалын бүс болон бусад боломжтой бүсийг орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэдээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулахыг санал нэгтэй дэмжсэн" гэв.

ТХГН нь улс орны тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн загвар нутаг бацх талаар олон улсын байгууллагаас гаргасан үзэл "баримтлал, зарчим гэж бйй. Энэ   асуудлыг   төрийн   бодлогын дунд хугацааны баримт бичигг тусгахыг чухалчилсан байна. Үндэсний чуулганаар хэлэлцсэн бас нэг асуудал нь иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэж-лийн болон төрийн бус байгууллагад тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг хэсэгчлэн буюу бүхлээр нь тодорхой нөхцөл, болзлын дагуу хариуцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байв.

Мөн хамгаалалттай бүсэд аялал жуулчлалын байгууллагын 90 орчим хувь нь төвлөрдөг бөгөөд жилд 400 мянгаад гадаад, дотоодын жуулчид нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд багагүй сөрөг үр дагавар учирдаг тул нэвтрэх хураамж, ажил, үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэхийг дээрх зөвлөмжид тусгасан байна. Харин энэ орлогыг тусгай хамгаалалттай газрын байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээнд зарцуулах аж.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд:

-Монгол Улс байгалийн баялгийг түлхүү ашиглан эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж байна. Үүнд эдийй засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах ихээхэн хүчин чармайлт шаардах нь мэдээж. Энэ чиглэлд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын нэг нь газар нутгийнхаа 30 хувийг тусгайлан хамгаална гэж олон улсын хэмжээнд тунхаглан зарласан явдал.   Одоогийн   байдлаар   нийт газар нутгийн 17.4 хувь буюу нийт 90 газрыг хамгаалалтад аваад байна. Энэ хэрээр тусгай хамгаалалттай газрын үр дүнтэй менежмент явуулж, жинхэнэ утгаар нь хамгаалахад зохих санхүүжилт шаардлагатай болоод байгаа юм.

Засгийн газраас жилээс жилд улсын ТХГН-ийн удирдлага, үйл ажиллагаанд зарнуулах санхүүжилт нэмэгдсээр байгаа. Гэвч үр дүнтэй хамгаалах хэмжээнд хүрэх болоогүй байна. Улсын хэмжээнд явагдаж байгаа аялал жуулчлалын гол чиглэлүүд нь ТХГН-уудад байрлаж байгаа бөгөөд 2002-2008 онд жуулчны баазын тоо өмнөх онуудаас тав дахин нэмэгджээ. Ялангуяа Горхи-Тэрэлж, Богдхан зэрэг хамгаалалтай газруудад аялал жуулчлалын үйл ажиллагаа  идэвхжиж байна.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газрын менежментэд бүх талын түншлэлийн асуудал хамгаас чухал бөгөөд нэн ялангуяа энд хамгаалагдан хадгалагдаж байгаа байгалийн нөөц баялаг, экосистемийн үйлчилгээнд түшиглэн ашиг орлого олох үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд аялал жуулчлалын компаниуд энд чухал байр суурь эзлэх нь дамжштүй. Харин түншлэлийг аялал жуулчлалын салбарынхан болон хамгаалалттай газрын аль аль талд ашигтай, хэн хэндээ дэмжлэг узүүлэх байдлаар хөгжүүлэх нь зүйтэй хэмээн ярьсан.

Байгалийн баялаг ашиглагч нь хамгаалагч байх, байгаль орчныг бохирдуулагч нь төлбөр төлөгч байх олон улсын зарчим байдаг. Үүнийг үндэслэн уур уурхайнхны орлогын тодорхой хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хамгаалах менежментийг эрхлэх, эсвэл оролцох, нэр хүндийг нь өсгөх талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудал багтсан байна. ТХГН тус бүрийн үнэ цэнэ, экологи, эдийн засгийн үнэлгээг бусад орны аргачлалаар тогтоож экосистемийн үйлчилгээний нэр төрлийг олшруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам байгаа аж.

Үүнээс гадна "Байгаль орчны бохирдол, доройтол, нөөцийн хомсдолыг хязгаарлан зогсоох, уул уур-хайн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах болон аялал жуулчлалын стандарт, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын тухай МNS ISO 260001 стандарт, дүрэм, журмуудыг шинэчлэн мөрдүүлэх асуудлыг зөвлөмж болголоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг үр дагаврын улмаас ТХГН-ийн байгаль орчин болон байгалийн нөөцөд учирсан хохирлыг арилгах чадавхыг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудал багтсан. Энэхүү зөвлөмжийг УИХ, Засгийн газар, БОНХЯ болон бусад холбогдох яам, агентлаг, байгууллагууд  анхааралдаа авч авч, шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж зохион байгуулагчид ярьж байв.