Гаалийн тухай хуулиудыг батлав
Улсын их хурлын чуулган 2012.12.28 ны өдрийн хуралдаан
2013.01.02

Гаалийн тухай хуулиудыг батлав

 Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, шинэчлэлийн Засгийн газар гаалийн тухай шинэчилсэн реформ бүхий хууль оруулж ирэх, тэр нь цогц байх ёстой гээд гааль дээр очиход монгол хүний үнэлэмж өсдөг байгаасай, манай гаальчид хөмсөг бүү зангиддаг байгаасай, гаальд  хар тамхи, байгалийн баялагтай холбоотой болон мөн өөр олон асуудал өнөөдөр хамаатай байгаа.  Иймд энэ хуулийг буцаан татаж, харин цогц, шинэ хууль оруулж ирвэл ямар вэ гэсэн байр сууриа хэлж байсан.  

С.Баярцогт гишүүн санал хэлэв

Ц.Даваасүрэн гишүүн асуултанд хариулав

Ингээд байнгын хорооны зүгээс оруулж ирсэн энэхүү хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналыг дэмжиж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярцогт, Р.Гончигдорж нар үг хэлсэн. Дараа нь, мөн горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Харин хуулийн төслүүдийг батлах болоход гишүүдийн олонхи нь дэмжиж, кноп дарсанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай   хуулиуд батлагдлаа.