УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв
Улсын их хурлын чуулган 2013.01.03 -ны өдрийн хуралдаан
2013.01.04

УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эцэст Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг гишүүд цаг сунган хуралдаж хэлэлцсэн юм.

        Дээрх төслүүдтэй холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа.

Танилцуулсны дараа шүүх байгуулах, шүүгчийн орон тоо батлахтай холбоотой энэхүү тулгамдсан асуудлаар олон гишүүн хууль санаачлагчид асуулт тавив.

Асуулт хариулт удтал үргэлжилсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор үг хэлэх болоход УИХ-ын дарга З.Энхболд тогтоолын төслийг дэмжсэн 3, мөн дэмжээгүй 3 гишүүн саналаа хэлэхийг зөвшөөрсний дагуу УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Энхболд, Р.Гончигдорж нар дэмжсэн байр сууриа илэрхийлэн үг хэллээ. Тухайлбал, Д.Ганбат гишүүн хэлсэн үгэндээ өнөөдөр хамгийн их өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй газар нь шүүх бөгөөд шүүхийн байр, орон тооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн бол Р.Гончигдорж гишүүн шүүх бүрэлдэхүүний чадавхийг дээшлүүлэх нь хөрөнгө мөнгөний асуудлаас илүү чухал гэдгийг онцолж, М.Энхболд гишүүн “Бүсчилсэн хөгжлийн зарчмыг барьж шүүхийн байршлыг тогтоож байгаа нь сайн хэрэг, тэгэхдээ байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэхдээ энд яригдсан зүйл буюу зарим гишүүдийн санаа оноог авахаас гадна орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын саналыг авах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.

М.Энхболд:

·        Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгааг илэрхийлж үг хэлэх гишүүн гараагүй тул төслийг УИХ-аар  хэлэлцэх эсэх асуудлаар маргааш өглөө санал хураахаар болж энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.