Мэндчилгээ
О.Содбилэг: Улсын их хурлын гишүүн
2012.12.31

Мэндчилгээ

Эрхэм хцндэт Эрдэнэтчүүд бид бүхэн өнгөрч буй 2012 онд аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд шинэ алхаж хийж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт хивс” ХК зэрэг манлай үйлдвэрүүд манай улсын уул уурхай, хөнгөн аж үйлдвэрийн түүчээ нь байсныг дурдахад таатай байна. Өрх гэрэээс эхлээд үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүд дор бүрнээ ахиц, амжилт өөрчлөлт гарсан 2012 оноо та бид үдэж байна.. Хүн төрөлхтөний спортын их наадам Лондонгийн олимпод Эрдэнэт хотоор маань овоглосон 3 тамирчин медаль хүртсэн нь эрдэнэтчүүдийн төдийгүй монголчуудын бахархал болсон он байлаа. Монгол улсын аж үйлдвэрийн төв “Эрдэнэт” хотод ажиллаж амьдарч байгаа нийт ард иргэд та бүхэн минь хуучин оноо үзэж, ирээдүй тэмүүлсэн өрнүүн тэмүүлэлтэйгээр 2013 оноо угтаж байна. Ирж байгаа 2013 ондоо улам ихийг бүтээж зорьсон бүхнээ биелүүлж өөдрөг, өрнүүн байхын ерөөлийг дэвшүүлж айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэе. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн СОДБИЛЭГ