МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийв. /2013.01.08 ны өдөр/
2013.01.09

Засгийн газрын бондын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийв

Засгийн газраас гаргаад байгаа бондын хэмжээ нийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай байна вэ гэдгийг тооцож үзэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар багтжээ. Тэд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.