Эмэгтэйчүүдээс тэмцлийн хурц хэлбэр сонгохгүй байхыг учирлаж гуйсан
Д.Тэрбишдагва: Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шатар сайд
2013.01.13

Эмэгтэйчүүдээс тэмцлийн хурц хэлбэр сонгохгүй байхыг учирлаж гуйсан

МАХН-ын байранд долоон эмэгтэй өлсгөлөн зарлаад байгаа бол  тэднийг дэмжиж 13 хүн улс төрийн суулт эхлүүллээ. Тус намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 11 цагт намынхаа УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөллийн хамт тэдгээр эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцсан юм.  Энэ тухай  түүнээс тодрууллаа.

-Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаагийн эсрэг, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн тод жишээ болсон МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа зовсон ээжүүд өлсгөлөн зарласан. Нөхцөл байдлын талаар та ямар байр суурьтай байна?

-Эмэгтэйчүүд Сүхбаатарын талбай дээр  өлсгөлөн  зарлах нь гэсэн мэдээлэл арав гаруй хоногийн өмнөөс дуулдсан. Өлсгөлөн зарлалаа гэж сонсоод очиж уулзсан.

Тэмцэх нь тэдний эрх, тэгэхдээ  тэмцлийн хурц хэлбэрийг сонгох хэрэггүй. Асуудлаа ярьж, шаардаж болно шүү дээ гэж хэлсэн.

Эхлээд очихдоо цаг гаруй ярьж, өлсгөлөн зарлахыг нь болиулах гэж учирлаж, ятгасан болов ч таван эмэгтэй өлсгөлөн зарласан. Дараагийн  өдөр  очиход  найм, есөн хүн  сууж байсан. Эрүүл мэндийн сайдтай хамт тэдэнтэй уулзаад “Өлсгөлөн, суулт битгий хий. Эрүүл мэндээ бод” гэж  хэлсэн.  Хэчнээн хэлж ярьж, өлсгөлөн суултыг зогсоох гэж оролдож байгаа ч хүмүүс нэмэгдэх хандлагатай, хөдөө орон нутгаас ирэхээ  мэдэгдэж байгаад санаа зовж байна.

-Өлсгөлөн зарлаж буй хүүхнүүд дулаан байр олдохгүй  МАХН-ын байранд ирж, “Шударга ард түмний индэр” хурлын танхим чинь үнэхээр ард түмний индэр бол биднийг оруул гэж байгаад орсон гэж ярьж байсан?

-Өлсгөлөн зарлах гэж олон газар очсон ч олдоогүй, тэгээд  ирсэн юм билээ. Идэр ес эхэлсэн өвлийн хүйтэнд эмэгтэй хүмүүс  ирээд,    Сүхбаатарын талбайд очиж өлсөнө гэсээр орсон гэсэн.

-Өлсгөлөн суултыг зогсоох гэж оролдож байгаа ч хүмүүс нэмэгдэх хандлагатай, хөдөө орон нутгаас ирэхээ  мэдэгдэж байгаад санаа зовж байна гэлээ. Цаашид яах вэ?

 

-Цас зудтай хүнд үед ийм байдал гаргуулахгүйн төлөө бид өлсгөлөн зарласан эмэгтэйчүүдтэй уулзаж  энэ байдлаа зогсоохыг ярьж, учирлаж ятгаж  байна.  Хөдөө орон нутгаас  ярьж байгаа хүмүүст ч хэлж байна.  Мөн МАХН-ын дарга  Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан  эмэгтэйчүүдийг  өлсгөлөн бүү  зарлаач,  эрүүл мэндээ бод  гэж  захидал ирүүлсэн. Бид энэ байдлыг шат шатанд ярьж шийдүүлэхийн төлөө байна.