Газар албадан чөлөөлөлтийг төрийн хүчирхийлэл гэж "үзэх" үү
Иргэний танхимд Хуулийн хэлэлцүүлэг болов
2013.01.14

Газар албадан чөлөөлөлтийг төрийн хүчирхийлэл гэж "үзэх" үү

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Барилга, хот байгуулалтын яам хамтран Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон их дээд сургуулийн багш нар, газрын албаны мэргэжилтнүүд оролцсон юм.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Хуулийн төслийг ажлын хэсгийн гишүүн Б.Чинзориг танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь хуулийн нэрнээс ихээхэн цэрвэж, албадан чөлөөлөх нь хүний эрхийг зөрчиж, хувийн өмчид халдаж байна хэмээн үзэж байлаа.

Тухайлбал газрын асуудлаар судалгаа хийдэг багш, доктор н.Адьяасүрэн хэлэхдээ: “Ардын засгийн жилүүдэд төрийн хүчирхийллээр өмч булааж авч байсан. Гэтэл өнөөдөр орж байгаа хууль хүний хувийн өмчийг хүчээр булаан авах гэж байна ” хэмээсэн юм. Хуулийн нэрийг шүүмжилсэнээрээ гэр хорооллын замбараагүй хаягжилт, газар олголт, дэд бүтэц, замын түгжрэлийг шийдэж чадахгүй гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлж байв.

УБ хот дахин төлөвлөлт-2013

Сүүлийн дөчин жилийн хугацаанд Улаанбаатар хотод барилга, байгууламж ес дахин нэмэгджээ. Харин энэ хугацаанд зам, гудамж 0,5 хувиар л нэмэгдсэн байх юм. Гагцхүү энэ хоёр тоо л нийслэлд өдөр тутам тохиолддог асуудлын шалтгааныг хэлээд өгч байна.

Тиймээс газар албадан чөлөөлөх тухай хууль батлагдвал Хятад, Америк, Солонгосын жишигт хүрэхүйц гудамж, замтай болж, хот эмх цэгцэндээ орох боломжтой гэдгийг хууль санаачлагчдын зүгээс хэлж байлаа. Түүнчлэн энэ онд нийт “дөрвөн зам”-ын 33 уулзвартай болох ажээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг хуулийн төсөлд тусгах бөгөөд ойрын хугацаанд Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Товчхондоо хууль батлагдсанаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол, УБ хотын замын түгжрэл гэх мэт олон асуудал шийдэгдэх юм.

Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний Танхим" Улаанбаатар хот

2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Агуулга

  1. Газар албадан чөлөөлөх үндэслэл
  2. Нөхөн олговор
  3. Газар албадан чөлөөлөх үйл ажиллагаа
  4. Үндсэн хуулийн зарчим
  5. Үндсэн зарчмууд
  6. Зөвлөлдөх үйл явц
Газар албадан чөлөөлөх үндэслэл
  • Зөвхөн энэ хуульд заасан улсын тусгай хэрэгцээ болон нийтийн хэрэгцээг үндэслэн чөлөөлнө.
  • Улсын тусгай хэрэгцээ
  • Улсын тусгай хамгаалалттай газар
  • Устах аюулд өртсөн амьтныг дахин нутагшуулах - Хустайн нуруунд тахь нутагшуулах, ундны усны эх үүсвэр/нөөц газрыг хамгаалах-Туул голын эх
  • Улсын хилийн зурвас газар
  • Улсын батлан хамгаалах болон аюулгуй байдлыг хангахгазар
  • Аймаг дундын отрын бэлчээр
  • Зуд болон бусад гамшгийн үед ашиглах бэлчээр - Хэрлэн Баян-Улаан
Нийтийн хэрэгцээ
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулах төр, орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн газар
  • Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12.-т заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд
Нөхөн олговор
  • "нөхөн олговор" гэж ... газар, үл хөдлөх хөрөнгийг нөхөн орлуулалтын эсхүл зах зээлийн үнээр тооцож учирсан хохирол, алдагдлыг нөхөж олгоход шаардлагатай мөнгөн дүн болон цалин хөлс, аж ахуйн үйл ажиллагааны ашиг, нүүх, завсрын үеийн ба нөхөн сэргээхтуслалцааг
ЖИШЭЭ1. Иргэн

Зах зээлийн үнэ: 25 сая

Нүүх зардал: 0,9 сая

Завсрын үеийн нөхөн сэргээх зардал:

  • Өөр хашаа байшин хайх, худалдаж авах-1-2 сар амьдрах зардал, байрны түрээс
  • Газар чөлөөлөлт, нүүн суурьшихтай холбогдон ажлаас түр чөлөө авах, чөлөөтэй байх хугацааны цалин хөлс
  • Шинээр худалдан авсан газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хураамж, бүртгэл

Урамшуулал: Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувийг нэмж олгох

ЖИШЭЭ 2. Аж ахуйн

Зах зээлийн үнэ: 100 сая

Нүүн суурьших зардал: 15 сая

Завсрын үеийн, нөхөн сэргээх зардал :

  • ажилчдийн цалин
  • нүүн суурьшиж шинээр үйл ажиллагаагаа эхлэх хүртэлх цэвэр ашиг
  • газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, татвар хураамж

Урамшуулал:

Газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 10%-ийг нэмж олгох

 Газар чөлөөлөх үйл ажиллагаа

1. Урьдчилсан үнэлгээ

  • Шийдвэр гаргах үндэслэл
  • Нийгэм, э/з, байгаль орчин, инженер техникийн шийдэл
  • Яагаад нийтийн хэрэщээ болох нотолгоо

2. Шийдвэр гаргах

  • УИХ, ЗГ, Аймаг/Нийслэлийн ИТХ

3. Газар чөлөелөх, нуулгэн суурьшуулах төлөвлөгөө

  • Боловсруулах
  • Хэрэгжүүлэх

4. Газрыг чөлөөлөх

  • Гэрээ байгуулах
  • Газар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх
 Газрыг албадан авч хүчээр чөлөөлөх үйл ажиллагаа (гэрээ байгуулагдаагүй)

1. ЗГ, ИТХ-аар шийдвэр гаргуулах

  • Ажлын 22 хоногт чөлөөлвх -- иргэд өөрсдөө
  • Ингэвэл урамшуулал 10%-ыг олгох

2. Хүчээр нүүлгэх

  • Шүүхийн шийдвэр-ШШГГ
  • 10%-ийн урамшууллыг олгохгүй
Үндсэн Хуулийн зарчмууд
  • "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй "(Хоёрдугаар булэг, Арван зургадугаар зүйл, Хоёрдугаар заалт)
  • "Хэрэв төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэщээг үндэслэн хувийн емчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийгтөлнө(Хоёрдугаар бүлэг, Арванзургаадугаар зуйл, Гуравдугаар заалт)",- "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно
  • " (Нэгдүгээр бүлэг, Тавдугаар зүйл, Гуравдугаар заалт)
  • "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливза хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална (Нэгдүгээр бүлэг, Тавдугаар зүйл, Хоёрдугаар заалт
  • "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгуй байдлын эшиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно (Нэгдугээр бүлэг, Зургаадугаар зүйл, Дөрөвдүгээр заалт)"
  • зайлсхийх, багасгах
  • газар чөлөөлөх үндэслэл - сайтар тодорхойлж нотлох
  • өртөгч - газраа чөлөөлөхгүй байх боломжгүй
  • зөвлөлдөх, хэлэлцээр хийж тохиролцох
  • нөхөн олговор - зах зээлийн үнэ эсвэл нөхөн орлуулалтын үнийн аль их байгаагаар тооцох
  • мэдээлэл, оролцоог хангах, зөвлөлдөх, нээлттэй байх
  • үйл ажиллагааг төрийн байгууллага хэрэгжүүлэх, зарим ажлыг хувийн хэвшилд өгөх
  • Албадан авч хүчээр чөлөөлөх - эцсийн шийдэл
  • Үүнийг зөвхөн төрийн байгууллага (Газрын асуудал эрхэлсэн байгууллага эсхүл ШШГБ) хэрэгжүүлэх Өртөгчийн газар, орон байр, амьжиргаа, орлого дордохгүй байх
  • эмзэг давхаргын өртөгч -тусгайлан авч үзэх- нэмэлт дэмжлэг, туслалцаа
  • зардлыг газар чөлөөлөн хийх бутээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төсөвт тусгах
  • Зөвлөлдөх үйл ажиллагаа