Н.Алтанхуяг: Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Time сэтгүүлд ярилцлага өгч байгаа нь
2013.01.16

Н.Алтанхуяг: Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Tайм сэтгүүлд ярилцлага өглөө. Tус сэтгүүл Их Британид хэвлэгддэг долоо хоног тутмын дугаартаа Монгол дахь бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжийн талаар онцолж байгаа аж. Хөрөнгө оруулалтын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нөлөө бүхий 500 мянган уншигчдаа манай орны талаар цогц нийтлэл бэлтгэн хүргэх болсон нь “Монгол Улс хөрөнгө оруулалтын чухал талбар, үүний зэрэгцээ энэ онд Монгол-Их Британи улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа” хэмээн Time сэтгүүлийн төлөөлөл хэллээ.

Монгол Улс ямар амжилтуудаар 2012 оноо үдсэнийг, 2013 оныг ямар төлөвлөгөөтэй угтаж буйг “Тайм” сэтгүүл Ерөнхий сайдаас тодрууллаа. Дөрвөн жил тутамд болдог парламентын болон орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин олонх болж, улс төрийн бусад нам хүчинтэй хамтран төрийн бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байгааг Ерөнхий сайд үдэж буй оны онцлох үйл явдал хэмээн нэрлэсэн юм. Түүнчлэн “Монгол Улсыг гадаадын зарим шинжээч “Монгол моодонд орлоо” хэмээн ярьж, бичиж байгаа нь манай улсын эдийн засгийн эрчимтэй, хурдацтай өсөлттэй холбоотой. Зарим судлаачийн дүгнэлтээр эдийн засгийн өсөлтөөрөө

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний улиралд 460.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.7 тэрбум төг буюу 8.9 хувиар өслөө.

Монгол Улс дэлхийн 200 гаруй орны тэргүүнд нэрлэгдсэн, энэ онд ч өсөлтөө хадгална гэсэн урьдчилсан төлөв гаргасан байна” гэлээ. Өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлт 2011 онтой  харьцуулахад арай доогуур, тодруулбал 12 орчим хувьтай гарсан ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэн өндөр хэвээр байгаа нь манай улсыг олон улсын тавцанд онцлон сонирхох шалтгаан болж байна хэмээн Ерөнхий сайд нэмж хэлсэн юм.

2013 он Монголын хувьд томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх жил байна гэж Засгийн газрын тэргүүн тодотгоод, улсын төсөв болон олон улсын зах зээлээс богосон 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр төлөвлөснөө дурьдлаа. Төмөр зам, цахилгаан станц, орон сууцны хөтөлбөр зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг Монгол Улс эхлүүлэх гэж байгаа ба эдгээрт хамтран ажиллах боломж гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тайм сэтгүүлд онцлоод “Монгол бол хөрөнгө оруулалт татах чадвартай улс гэдгийн тод жишээ нь Оюутолгойн уурхай юм” гэлээ.

Ярилцлагын төгсгөлд Монгол-Их Британи хоёр улс өнгөрсөн хагас зуун жилд соёлын олон түвшинд хамтын ажиллагаагаа найрсгаар хөгжүүлж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид энэ найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засагжуулах өргөн боломж байгааг онцоллоо