Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа орон нутагт ажиллалаа
“Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганы хэрэгжилтийн явцтай танилцав
2013.01.18

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа орон нутагт ажиллалаа

ХАХНХ-ийн Сайд С.Эрдэнийн ахалсан ажлын хэсэг 2013оны 1 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд  Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан -Уул аймгуудад ажиллаж харъяа байгууллагуудын орон нутаг дах салбарын үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзалт зохион байгуулсан. ХТҮГ-ын дарга И.Нарантуяа орон нутгийн ХГБХХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганы хэрэгжилтийн явцтай танилцаж, ном, гарын авлага, сонин зэрэг сургалт сурталчилгааны материал,   аймгийн “Хүүхдийн хууль зүйн хороон”-д зөөврийн компьютер олгон техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэн олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг ХАХНХЯ-ны “Хүндэт жуух”, “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагналаа.

Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт хүүхдүүдийн судалгаа

Д.д

Аймаг

Хүүхдийн эзлэх хувь

Нийт хүүхдийн тоо

ЕБС-д хамрагдалт

СӨБ-д хамрагдалт

Хамгаалал шаардлагатай хүүхэд

1

Архангай

33,8%

33778

53%

17%

3887

2

Орхон

34,3%

30358

57.8%

16,9%

1837

3

Сэлэнгэ

33,9%

34629

51,4%

21%

3022

4

Дархан-Уул

32,5%

28960

61,9%

19%

752

Орон нутгийн ХГБХХ-ийнхэд тулгамдаад байгаа асуудлууд

Архангай аймгийн ХГБХХ:  “Тамир” зусланд хүүхэд амрах, хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хангайн бүсийн загвар зуслан болгоход арга зүйн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, мөн “Тамир” кино театрыг орчин үеийн техник, 3D тоног төхөөрөмжөөр хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Булган аймгийн ХГБХХ-ийн байрлаж байгаа байр нь 1975 онд баригдсан.  Цаашид ашиглаж боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан учраас шинэ барилга барьж тохижуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж өгөхийг хүсч, “ Жаргалант” зуслангийн байрыг тохилог орчинтой  хүүхдийн зуслан болгоход  чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг 2014-2016 оны төсөвт тусгаж өгөх  хүсэлтийг тавьсан.

Сэлэнгэ аймгийн Хүүхэд хөгжлийнхөнтэй уулзав

Орхон аймгийн  Хүүхдийн ордны хувьд дуу хөгжмийн багшаас бусад багш нар нь цагийн багш нар ажилладаг. Цаашид илүү өргөн цар хүрээтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд байнгын орон тоо нэмэх шаардлагатай байгаа тул тухайн ажлын байрыг Хэлтсийн бүтцэд оруулан баталж өгөхийг хүслээ.

Сэлэнгэ аймгийн ХГБХХ-ийн  хувьд  Баянгол сумын Хүүхэд хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны санхүүжилтийг улсын төсөвт тусгах, хэлтсийн ажилтнуудын ажиллах техник, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх, үйл ажиллагааны төсөвт стратеги, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтыг шийдвэрлэх, хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд материаллаг баазаар хангах, хөдөө сумдад ажиллах албан хэрэгцээнд ашиглах машингүй тул хүндрэлтэй байдаг тул шийдвэрлэж өгөх хүсэлт саналыг тавьсан.

Дархан-Уул аймгийн хувьд 2013 онд “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн бүрэн засварт хэрэгцээтэй байгаа санхүүжилтийг улсын төсөвт тусгуулах саналыг ХТҮГ-т хүргүүллээ.