2013.01.25

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэндэлсэн өдөр

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэндэлсэн өдөр юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболд чуулганы танхимд мэдээлж, түүнд мэндэлсэн өдрийн мэнд хүргэлээ. Улмаар УИХ-ын гишүүд алга ташиж, ангийн анддаа баярын мэнд хүргэв.
Түүнчлэн энэ сарын 20-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн, 21-нд УИХ-ын гишүүн Дашдоржийн, 23-нд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын мэндэлсэн өдөр тохиосон аж. Харин маргааш М.Батчимэг гишүүний мэндэлсэн өдөр тохиох юм байна.