Батболд.Су 2013.01.30 | Сонин: Өдрийн шуудан

Албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг Төрийн нарийн бичгийн дарга мэднэ

Албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг Төрийн нарийн бичгийн дарга мэднэ
УИХ-ын гишүүн Су.Батболд

УИХ-ын гишүүн Су.Батболдын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдлээ. Төрийн албаны зөвлөл нь төрийн албанд ажиллах албан тушаалтныг сонгон шалгаруулж байгаа одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг харьяалах яам бүрийн Төрийн нарийн бичгийн дарга мэдэж байх талаар тус төсөлд тусгажээ.

Гэхдээ төрийн албаны талаар ийн хэсэгчилж ярих нь зохимжгүй хэмээн үзэх гишүүд байсан юм. Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат “Төрийн алба бол асар том бүтэцтэй байгууллага. Тиймээс энэ асуудлыг хэсэгчилж ярих нь зохимжгүй, цаашдаа төслийг төгөлдөршүүлэх шаардлага байна" гэсэн юм.

Гэхдээ гишүүдийн олонхи нь дэмжсэнээр уг хуулийн төслийн талаар нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.