С.Батболд дэлхийн хэмжээний улс төрч боллоо
УИХ-ын гишүүн Сү.Батболд
2012.09.03

С.Батболд дэлхийн хэмжээний улс төрч боллоо

МАН-ын дарга асан, экс Ерөнхий сайд С.Батболд дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын зүүний чиглэлийн намуудын холбоо болох СоцИнтернийн дэд ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Тэрээр намын дарга, ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн хэдий ч бүр томрон нэг улсын нам байтугай дэлхийн бүх зүүний чиглэлийн намуудыг удирдахаар болжээ.

Энэхүү өндөр албан тушаал нь хуучин МАХН, одоогийн МАН-ын түүхэнд гарч байгаагүй үйл явдал юм байна.

Ямартаа ч ялагдсан намын экс дарга юун “лааз өшиглөх” нь байтугай дэлхийн том оффисийн дэд ерөнхийлөгчийн өндөр сэнтийд залрах боллоо.

Ганц ч болов Монгол хүн дэлхийд данстай улс төрч болж байвал эх орон, ард түмэндээ ихээхэн нөмөр нөөлөг болох нь мэдээж.

СоцИнтернийн анхны Монгол дэд ерөнхийлөгчдөө баяр хүргэн цаашдын их үйлсд нь арвин амжилт хүсье!

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.