Батболд.Сү 2012.09.16 | Сайт: News.mn

Сү.Батболд ирлээ

Сү.Батболд ирлээ
УИХ-ын гишүүн С.Батболд

Монгол Улсын Ерөнхий сайдын албанаас бууснаас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан Сү.Батболд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцов. Тэрбээр гадаад дахь томилолтоо дуусган, эх орондоо ирээд буй нь энэ юм. 

Хэдийгээр тэр сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээн намын даргын суудлаас буугаад байгаа ч олон нийт тэр дундаа намынх нь гишүүд итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа гэх мэдээллүүд чих дэлсч байна. Учир нь ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуулиар намынхаа дарга Ө.Энхтүвшинд түшиг тулгуур болж, ар тал нь болж ажиллах ёстой зүй ёсны хүн нь Сү.Батболд байх ёстой хэмээн найдаж буй бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.