Усыг нь уувал ёсыг нь дагадаг юм гэж Оюутолгойн хувь нийлүүлэгч нарт тодорхой хэлсэн
Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудал, Монголын талаас дэвшүүлсэн саналын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр хамтарсан мэдээлэ
2013.02.07

Усыг нь уувал ёсыг нь дагадаг юм гэж Оюутолгойн хувь нийлүүлэгч нарт тодорхой хэлсэн

Д.Ганхуяг:

Ч.Улаан:

Д.Ганхуяг:

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон юм. Үүний дагуу өчигдөр Хувь нийлүүлэгчдийн ээлжит зургадугаар хурал эхэлсэн. Энэ удаагийн хурлыг Монголын Засгийн газрын санаачилгаар зарлан хуралдуулж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын төлөөлөл анх удаа оролцсоноороо онцлогтой.

Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудал, Монголын талаас дэвшүүлсэн саналын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр хамтарсан мэдээлэл өглөө.

Тус хурлаар хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн удирдлагууд “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг хөндсөн бол манай төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зургаан гол асуудлыг гарган тавьсан. Эдгээр нь өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан чиглэлүүд буюу тодруулбал:

  1. Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгаан, түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх,

  2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалтуудыг эргэн харах,

  3. Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг ил тод байлгах,

  4. “Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх,

  5. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлах,

  6. Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан юм.

Эдгээр асуудлаас үүдэн хувь нийлүүлэгчдийн хооронд үл ойлголцол үүсэх, гэрээний хэрэгжилтэд сөрөг үр дагавар учрах, цаашлаад төслөөс хүртэх ашиг, үр өгөөжид сөргөөр нөлөөлж болзошгүйг хурлын үеэр Монголын талаас цохон тэмдэглэжээ. Иймд хууль зөрчигдсөн гэж үзэж болох дээрх асуудлуудыг засч залруулах хэрэгтэйг мэдэгдэж, Монголын төр засгийн зүгээс “Оюу толгой” ХХК болон хөрөнгө оруулагчаас зөвхөн хууль дээдлэхийг шаардаж байгаа ба харилцан ойлголцсоны үндсэн дээр төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ.

Ийнхүү хоёр талаас хөндсөн асуудлуудад үндэслэн 13 чиглэлээр Төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөхөөр тогтсон байна. Асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр Хувь нийлүүлэгчдийн хурлыг түр хугацаагаар завсарлуулж, энэ сарын сүүлчээр үргэлжлүүлэхээр болсныг Ажлын хэсэгт ажиллаж буй сайд нар мэдээллээ