Оюутолгойн асуудлыг нээлттэй хэлэлцсэнд эмзэглэх шаардлагагүй
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, БОНХ-ийн сайд С.Оюун нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2013.02.08

Оюутолгойн асуудлыг нээлттэй хэлэлцсэнд эмзэглэх шаардлагагүй

"Оюу толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зургадугаар хурал уржигдар Их тэнгэрт хаалттай болсон. Энэ удаагийн хурал дуусаагүй учраас тодорхой шийд гараагүй юм байна. Хоёрдугаар сарын сүүлээр үргэлжлүүлж хуралдахаар болжээ. Хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газрыг төлөөлж оролцсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, БОНХ-ийн сайд С.Оюун нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хурлын үөэр "Рио Тинто" компанийн зүгээс "Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн хувилбарууд" гэсэн асуудлыг төслийн санхүүжилттэй холбон хөнджээ. Манай талаас хөрөнгө оруулагчдад хорь орчим асуудлыг тавьсан гэнэ.

Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, Хөрөнгөоруулалтын гэрээний хууль тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт, төслийн хөрөнгө оруулалтын хэтэрсэн зардал, хууль тогтоомжийн хэрэгжилт, менежмэнтийн үйлчилгээний төлбөр зэрэгт тодорхой хариу өгөхийг Засгййн газар хөрөнгө оруулагчдаас хүсчээ. Хэвлэлийн хурлын үеэр сайдуудын хэлсэн үг, асуулт, хариултыг хүргэе.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр хөрөнгө оруулагч талаас "Оюу толгой" компанид шаардлагатай дараагийн санхүүжилтийг шийдвэрлэх санал тавьсан. Хоёр тал хэлэлцэж шийдэх асуудлаа харилцан тавилаа. Эдгээр асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судалж байж шийдвэр гаргах ёстой. Шинжлэх ухааны үндэслэл гэдэгт хууль тогтоомж, ТЭЗҮ, эдийн засгийн тооцоо орно. Цаасан дээр хараар бичсэн юмыг зөв тооцоод гаргахад асуудалгүй. Талууд үүн дээр санал нэгдсэн.

Монголын Засгийн газар хөрөнгө оруупагч талаас хуулийг дээдэлж ажиллахыг шаардсан. Өнгөрсөн баасан гаригт Засгийн газраас УИХ-д Оюу толгой төслийн талаар шэдээлэл хийсзн. Үүнд хувь нийлүүлэгчид эмээглэх шаардлагагүй. Дэлхий даяараа уул уурхайн салбарын хариуцлагатай байдлыг ил тод байдал гэж үздэг шүү дээ. Монгол бол аль ч оронд байхгүй төрт ёсны баялаг түүхтэй, ард түмэн нь зөв бурууг ялгадаг, зөвд зөөлөн ханддаг улс. Манайд усыг нь уувал ёсыг нь дага гэсэн мэргэн үг бий. Тэгэхээр ийм улсад хууль, ёс заншлыг дээдэлж ажиллах ёстой. Мэдээж хэлэлцээр учраас аливаа асуудлыг хоёр тал харилцан ойлголцож, шйнжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж нотолж шийдэх болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

Хувь нийлүүлэгчдийн хурлын үйл ажиллагаа ямар ч байсан эхэллээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн асуудлыг нээлттэй хэлэлцсэнд тэд нэлээд эмзэглэж байна лээ. "Биднийг сайхан юм хийгээд байхад Монголын Засгийн газар, олон нийт буруугаар хүлээж" авсанд эмзэглэж байна" гэсэн утгатай зүйл ярьж байсан. Монголын олон нийтийн өмнөөс Засгийн газар уучлал гуйсан захидал өгөх шаардлагатай гэхээр нь "Уучлаарай Монгол бол парламентыи засаглалтай, ардчилсан орон, Хуулийг дээдэлдэг улс. Үндсэн хуулийнхаа дагуу парламент дээрээ асуудлыг нээлттэй хэлэлцсэн. Олон нийтийн байр суурь ямар байх нь тэднэзс л хамаардаг болохоос та бүгдийн хүслээр болдог зүйл биш гэдгийг болгооно уу" гэсэн хариу өглөө.

Мөн "Та бүхэн манай хуулийг сахин мөрдөх үүрэгтэй. Монголчууд га-зар шорооноос минь бурхан гуйсан ч бүү өг гэсэн үгтэй улс. Тиймээс ч газар шороондоо харам байдаг. Монголчуудыг ойлгож, мэдэж, хүлээж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү" гэж хэлсэн. Засгийн газар энэ төслийг харилцан ойлголцож үргэлжүүлэхийн төлөө байгаа гэдгийг ч ойлгуулсан. Хөрөнгө босгох асуудлаа яагаад Монголын талтай ярьдаггүй юм бэ гэсэн асуудлыг Засгийн газрын зүгээс хөндөж тавьсан. Их хэмжээний мөнгөтэй холбоотой хэлцэл хийж байгаа бол уг асуудлыг ТУЗ хэлэлцэж 100 хувийн саналаар баталж байж шийдэх хууль манай улсад үйлчилдэг. Энэ хуулийг үл тоосныг нь мөн сануулсан.

Сангийн сайд Ч.Улаан:

Сангийн сайдын хувьд хэлэхэд энэ хурлын үеэр маш тодорхой нэг асуудал хөндогдсөн. Хариуг нь ч өгсөн. Аливаа асуудлын шийдэл дээр хоёр үндсэн зарчим барьж ажиллана гэдгээ анхнаасаа маш тодорхой хэлсэн. Нэгдүгээрт энэ төслийн үр дүн харилцан ашигтай байх нөхцолийг хангах ёстой, Хоёрдугаарт гөсөл хэрэгжиж байгаа улсын хуулийг дээдлэх учиртай, Монголын Засгийн газар Оюу толгойгоос урьдчилгаа гэж 250 сая ам.доллар авч ашигласан. Зээл гэсэн үг л дээ. Төслийн зүгээс энэ мөнгийг буцааж төлөх асуудал дээр хугацаа алдаж байна, татвараас суутгаж тооцох ажил хийгдэхгүй байна гэсэн. Үүнээс болж санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэж байна. Гэрээнд зээлийг төлж эхлэх, дуусгах хугацааг тодорхой заасан ч жилд хэр хэмжээний зээлийг суутган тооцох вэ гэдгийг тусгаагүй. Жил бүр төлөх хэмжээг талууд тохиролцож, Сангийн яам баталгаажуулж, хэрэгжүүлнэ гэсэн заалт гэрээнд бий. Энэ заалтын дагуу тооцоогоо нийлье, суутган тооцолтынхоо хэмжээг тогтъё гэдэг асуудлыг Сангийн яам удаа дараа тавьж байсан. Харамсалтай нь өнөөг хүртэл ажил болоогүй. Тооцоогоо нийлж, баталгаажуулаад хуулийн дагуу төсөвтөө тусгаж УИХ-аар батлуулсны дараа бидэнд татварын оронд суутган төлбөр хийх эрх нээгдэнэ, Одоогоор ийм боломж алга. Хөрөнгө оруулагч тал 2012 оноос суутган тооцох ёстой гзсзн санал тавьсан. Бид 2014 оноос тооцно гэсэн хариу хэлж байгаа. 2013 оны улсын төсөвт суутгаж тооцох талаар юу ч тусаа-гүй. Тэгэхээр 2014 оноос л асуудал яригдаж таарах гээд байна. Энэ ажил удааширч байгаад өнөагийн

Засгийн газар ямар ч буруугүй. Дараагийн нэг асуудал бол татвар төлөлт. Татварын орлогод урьдчилан авсан зээлийг суутган тооцох асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой төсөл хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Гэтэл 2012 онд татвараа төлөөгүй байна. Үүнийг нь бид хэлсэн. Ямартай ч хурал үргэлжилж байна.

-"Рио Тинто"-гийн ТУЗ-ийи гишүүд хурлын үеэр ямар саналууд тавьсан бэ?

-Д.Ганхуяг: Хоёр асуудал тавьж байгаа. Нэг нь Ч.Улаан сайдын хэлсэн 250 сая ам.долларын асуудал. Тухайн үедээ зүгээр өгч байгаа юм шиг яриад байсан тэр мөнгө бол Засгийн газрын төлөх учиртай зээл л дээ. Улсын төсөвт суулгаагүй учраас боломжгүй гэж Сангийн сайд хэллээ шүү дээ. Хоёр дахь асуудал нь тослийн дараагийн санхүүжилт. Энз төслийн нийт санхүүжилт 14.6 тэрбум ам.доллар. 5.1 тэрбум орчим нь анхны хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалтаар баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод дууссан байх ёстой. Гэтэл 5.1 нь 7.1 тэрбум ам.доллар болчихсон явж байна. Яагаад хоёр тэрбум ам.доллараар давуулчихав гэж асуухаар өдийг хүртэл олигтой юм хэлэхгүй байна. Тэгэхээр энэ асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Дараагийн хөрөнгө оруулалт далд уур-хайд зарцуулагдана. Орд ашиглалтад орж, үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийгдсэн ашгаас дараагийн хөрөнгө оруулалтыг хийгээд явна гэсэн заалт ТЭЗҮ-д бий, Гэтэл төслийн зүгээс үйлдвэрээс олох орлогыг хүлээвэл хугацаа алдах учир дараагиун хервнгө оруулалтын асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй гэдэг асуудлыг тавьж байгаа. Бидний хувъд тэдний хэтрүүлж зарцуулсан зүйлийг тод-руулж байж дараагийн алхмыг хийнэ гэсэн бодолтой байна. Энэ бүхнийг нарийн нягталж тодруулахгүй бол Монголын Засгийн газар, Засгийн газрыг төлөөлж ажиллаж байгаа хүмүүс хууль зөрчсөн болно. Тиймээс л бид хувь нийлүулэгчдийн хурлыг хийх ёстой рбсэн шаардлагатавьсан. Би"Оюу /толгой" төсөлд "Рио Тинто"-г төлөөлж ажиллаж байгаа менежертэй уулзсан. Гэрээгээ ч уншаагүй, ТЭЗҮ-ээ ч мэдэхгүй байна лээ. Энэ байдлаа өөрчлөөрзй гэж хэлсэн байгаа.

-Оюу толгой компанийн байгаль орчинд нөлөөлөл байдлын үнэлгээ одоо хүртэл асуудалтай гзсэн яриа байдаг. Энэ талаар юм ярив уу?

-С.Оюун: Оюу толгой төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн үеийн БОАЖЯ 2011 оны намар нэлээд нухацтай хэлэлцээд баталсан юм билээ. Тэр тайлангийн дагуу л ажиллана. Оюу толгой дээр их яригддаг асуудлын нэг нь ус. Хэрэглэсэн усныхаа 80 хувийг эргүүлж ашиглана гэж тайлбарлаж байгаа. Төслийн Гүний хоолойгоос авч байгаа ус нь тухайн бүс нутгийнхаа усны түвшинд нөлөөлж байгаа эсэхэд БОНХЯ-аас хяналт тавьж ажиллана. Яамнаас мониторингийн дөрвөн цооног гаргаж ажиллуулах гэж байна. Өнгөрсөн наймдугаар сард Оюу толгой тусдаа байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гэсэн тайланг гаргасан юм билээ. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн дараагийн санхүүжилт авахын тулд бэлтгэсэн тайлан байгаа юм.

-Анхны хөрөнгө оруулалт гэдэг дзэр 7.1 тэрбум, 6,4 гэсэн хоёр тоо сонсогддог. Яагаад ийм зөрүүтэй тоо яригдаад байдаг юм бол?

-Д.Ганхуяг: 700 гаруй сая ам.долларын асуудал бий. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө гаргасан зардал гэсэн тайлбар хэлээд байгаа. Эрэл хайгуулын болон бас бус зардал гэж тайлбарладаг, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж удсан учраас гэх мэт ямар ч үндэслэлгүй юм яриад байна л даа. 2011 онд манайх аудит хийж нэг тэрбумын зардал тодорхой бус шалтгаанаар өссөн гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Нээлттэй ардчилсан нийгэмд бүх зардлыг тодорхой болгочих боломж бий.