Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сангийн яамыг шагнав
УИХ-ын дэд дарга С.Баярцогт
2013.02.13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сангийн яамыг шагнав

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын нийслэл Дар эс Салаам хотноо болсон Вакцин, Дархлаажуулалтын Глобаль Альяанс /ВДГА/ байгууллагын түншүүдийн форумд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 140 гаруй орны 680 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон хурал болсон юм. 
Форумын үеэр зохион байгуулагдсан дархлаажуулалтын үйл ажиллагааг 2011 онд амжилттай зохион байгуулж үр дүн гаргасан орнуудыг шагнах ёслолын арга хэмжээ болж Монгол улс дархлаажуулалтын хамтарсан санхүүжилт, тогтвортой байдлыг хангасан орны шагналыг хүлээн авсан юм.
Монгол улс тэр дундаа дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжиж, идэвхи зүтгэл гарган ажилласан Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд энэхүү шагнал очих учиртай гэдгийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт онцлоод  тус шагналыг Сангийн яамны хамт олонд хүлээлгэн өглөө.