МАН, МАХН-ыг нэгтгэх уриалгыг гардууллаа
2013.02.19

МАН, МАХН-ыг нэгтгэх уриалгыг гардууллаа

МАН-ын намын ахмад гишүүд өнөөдөр 15.00 цагт МАН-ын удирдлага болох Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт хоёр намыг нэгтгэх уриалгыг хүргүүллээ.

МАН, МАХН-ыг нэгтгэх, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох талаар яриа гараад байсан бөгөөд өчигдөр МАН-ын удирдлагуудад  “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны гишүүн,  УИХ-ын гишүүн асан Д.Загджав мөн дээрх уриалгыг хүргүүлсэн юм. Үүнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр намын нэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нааштай хариу өгсөн гэж мэдэгдээд байгаа билээ.

УИХ болон Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН-ын гишүүд дэмжигчид МАН-ыг шинэчлэх, МАХН-тай нэгдэх талаар намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж, олон нийтэд мэдээлж байсан юм. Энэхүү хоёр намыг нэгтгэх урилгад МАН-ын удирдлагууд удахгүй хариу өгнө гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.