Энхбаатар.Б 2013.02.25 | Сайт: Vip76.mn

Б.Энхбаатар: Хуулинд сайн, муу тал хоёулаа байна

Б.Энхбаатар: Хуулинд сайн, муу тал хоёулаа байна
Дэлхийн банкны Уул уурхай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч, судлаач Б.Энхбаатар

Дэлхийн банк Уул уурхай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч, судлаач Б.Энхбаатараас судлаач хүнийх нь хувьд ашигт малтмалын хуулийн төсөлд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.

Аливаа зүйл дандаа хоёр талтай байдаг. Мэдээж энэ том хууль маань хуулийн төслийн хэмжээнд явж, хэлэлцэгдэж байгаа учраас одоогоор дутуу дулимаг зүйл ихтэй байгаа байх аа. Гэхдээ бас сайн талууд ч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тухайлбал орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, оролцоог ихэсгэх тал дээр хэд хэдэн заалт нэмэгдсэн нь сайшаалтай.

Муу тал нь гэвэл чи хөрөнгөөрөө хайгуул хийгээд нэг юм олчихлоо гэж бодоход улс тэрийг чинь эргүүлээд чамд мөнгө төлөөд дээрэмдээд авчих зохицуулалтыг хийчихсэн байгаа юм.

Миний эмзэглэж байгаа зүйл бол энэ л байна. Гадаадын хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөөр хайж олчихсон ордыг, төр мөнгийг нь төлөөд буцааж авна  гэдэг зохисгүй.

Энэ заалт нь өөрөө чи монгол улсад хөрөнгөө оруулаад, битгий юм хай гэсэнтэй адилхан сонсогдож байна. Тэр хүний эрх ашиг байх ёстой биз дээ. Тэр хөрөнгө оруулагч яах гэж хайгуул хийж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хэрвээ ашигт малтмалын тухай хуулинд ийм заалт хүчтэй сууж өгөх юм бол Монгол улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд ярвигтай болох байх.

Тиймээс энэ заалтыг зөөлрүүлэх эсвэл авч хаях хэрэгтэй гэж бодож байна.

Үүнээс гадна лицензүүдийг тодорхой хэмжээгээр ангилж олгохоор яригдаж байгаа. Ингэхдээ олборлолт, баяжуулалт гэдгээр нь тусад нь олгохоор зохицуулж байгааг ойлгохгүй байна.

Тухайн олборлолт хийж байгаа компани цаашдаа баяжуулаад ашиглалт хийгээд ирэхээр дахиад өөр лиценз авах нь хүндрэл, хүнд суртлыг үүсгэх болов уу. Тэгэхээр ашиглалт, олборлолтын лиценз хамтдаа хамтдаа явсан нь дээр гэсэн саналтай байна.

Нөөцийн төлбөр тухайн компаниуд нөөцийн төлбөрт төдий хэмжээний мөнгө зарсан гээд дорвитой ажил хийхгүйгээр цаасан дээр хий тоо яваад байсан. тэгэхээр эниг төрийн зүгээс хяналт тавих боломж ерөөсөө байгаагүй. тэгэхээр үүнийг боловсон хүчин ч байхгүй, зохицуулалт хийхгүй, газар дээр нь шалгалт хийх хүн хүчний боломж ч хүрэлцдэггүй байсан. тэгэхээр үүнийг хяналтыг арай болгох үүднээс өөр агентлагаар хянуулах гээд байгаа юм болов уу гэж ойлгож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.