Эрчим хүчний сайд "УБЦТС" ХК-д ажиллалаа
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д Эрчим хүчний сайд М.Сономпил болон албаны хүмүүс ажиллалаа.
2013.03.01

Эрчим хүчний сайд "УБЦТС" ХК-д ажиллалаа

Цахилгааны тасралт саатал болон төлбөрийн мэдээлэл, санал хүсэлтийг хэрэглэгчдээсээ цаг алдалгүй хүлээн авч, шуурхай хариу өгч, шийдвэрлэхээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК нь “Дуудлагын төв”-ийг ажиллуулж эхэлсэн  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д Эрчим хүчний сайд М.Сономпил болон албаны хүмүүс ажиллалаа.

“Дуудлагын төв” нь хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний хангамж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг мэдээллийн бүх төрлийн сүлжээгээр дамжуулан хүлээн авч түргэн шуурхай барагдуулж үйлчлэх үүрэгтэй.

Хэрэглэгч хэн гэдэг ажилтанд хандаж ямар санал хүсэлт илгээсэн, хэдий хугацаанд хэрхэн шийдвэрлэснийг удирдлагын түвшинд хянаж ажиллах юм.

Хэрэглэгчид Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу ярьж болохоос гадна 137004 дугаар руу гар утсаар мэссэж бичиж, callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com хаягуудаар цахим шуудан илгээх,  фэйсбүүк, твиттерээр хандах бүрэн боломжтой. Биечлэн уулзаж, санал гомдлоо шийдүүлэх бол дүүрэг бүрт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд үйлчилж байна.

Тус компанийн захирал С.Төмөрхүү, энэ үеэр үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж Эрчим хүчний яамнаас хөрөнгө оруулалт болон шинэ холболт болон техникийн нөхцөл олголтыг анхаарч ажиллахыг хүслээ.

Хэрэглэгчид Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу ярьж болохоос гадна 137004 дугаар руу гар утсаар мэссэж бичиж, callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com хаягуудаар цахим шуудан илгээх, фэйсбүүк, твиттерээр хандах бүрэн боломжтой.

“УБЦТС” ХК-ийн ажилтай танилцсан салбарын сайд, Хэрэглэгчидтэй харилцаж ажилладаг та бүхэн Эрчим хүчний салбарын нүүр царай болж байдаг тул харилцаандаа анхаарахаас гадна үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглахыг үүрэг болголоо. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг улстөрчдийн хүсэлтийн дагуу бус салбарын яамнаас бодлогоор зангидаж ажиллах тул түгээх сүлжээний техник технологийг шинэчлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын саналаа нэгтгэж өгөхийг даалгав.

УБЦТС ХК нь нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 сумын  хэрэглэгчдэд 3417  дэд станцаар дамжуулан цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг бөгөөд жилд дунджаар 13-15 мянгаар өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдэд  үйлчилж байна.