"Ижий бурхандаа мөргөмү-2013” арга хэмжээ боллоо
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.03.06

"Ижий бурхандаа мөргөмү-2013” арга хэмжээ боллоо

МАН-ын  дэргэдэх НАМЭХ-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан «Ижий бурхандаа мөргөмү-2013» шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны , Ерөнхийлөгч Д.Оюунхорол үг хэлсэн юм. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд болон НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал болох «Нийгмийн  зүтгэлтэн» одонг Улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ нийт эмэгтэйчүүдийнхээ бахархал болон нийгмийн үйл хэрэгт манлайлж байгаа эмэгтэйчүүддээ олгодог юм байна.

Энэхүү шагналаар УИХ-ын гишүүн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар УИХ-ын дэд дарга М.Энхболд нар шагнуулсан юм.

«Ижий бурхандаа мөргөмү-2013» арга хэмжээнд МУАЖ Б.Зангад, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран болон СУИС-ийн оюутнууд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөлөө.

НАМЭХ-ны дээд шагналаар Монгол улсынхаа хөгжил дэвшилд эрхэлсэн ажлаараа үнэтэй хувь нэмэр оруулж, Хөдөлмөрийн баатар эрхэм цолыг энгэртээ гя-лалзуулсан 16 эмэгтэй шагнуулсан юм.

Саальчин Хөдөлмөрийн баатар С.Хандсүрэн

1.      Саальчин Хөдөлмөрийн баатар М.Чимгээ

2.      Саальчин Хөдөлмөрийн баатар Ж.Доржханд

3.      Оёдолчин Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан

4.      Оёдолчин Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн

5.      Оёдолчин Хөдөлмөрийн баатар Ш.Цэрэнжаргал

6.      Оёдолчин хөдөлмөрийн баатар Л.Дашням

7.      Оёдолчин Хөдөлмөрийн баатар Н.Дугуйцагаан

8.      Оёдолчин Хөдөлмөрийн баатар Ж.Эрдэнэчимэг

9.    «News» агентлагийн эрхлэгч Б.Тэмүүлэн

10.    Хэвлэлийн лино-типч Хөдөлмөрийн баатар Л.Цэрэнбүжид

11.    Тракторч, комбайнч Хөдөлмөрийн баатар Д.Лида

12.    Бригадын дарга Хөдөлмөрийн баатар Д.Жүгдэр

13.    Шувуучин Хөдөлмөрийн баатар Д.Дэнсмаа

14.    Б.Туяа

15.    Буудлагын спортын мастер, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа

16.   Монгол Улсын Ардын Жүжигчин, Хөдөл-мөрийн баатар Л.Цогзолмаа нар тус тус шагнууллаа.