Ө.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар сонгуулийн штаб удирдана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын сонгуулийн штаб байгуулагджээ.
2013.05.17

Ө.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар сонгуулийн штаб удирдана

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын сонгуулийн штаб байгуулагджээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг удирдахаар болсон байна. Харин түүний пиарыг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А. Ганбаатар хариуцах гэнэ. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Оюундарь оролцох аж. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын телевизийн мэдээг бэлтгэж байсан туршлагатай.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр намын дарга Ө.Энхтүвшин ажиллана.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон Б.Бат-Эрдэнийн сонгуулийн штаб ч бэлэн болжээ. Сонгуулийн ерөнхий менежерээр намын дарга Ө.Энхтүвшин ажиллаж бүхэлд нь удирдана. Харин бусад зүйлийг нь салбар хариуцсан нарийн бичгийн дарга нар нь гардан хийх гэнэ. Тухайлбал, нийслэлийг Ц.Мөнх-Оргил, орон нутгийг Ж.Сүхбаатар, санхүүгийн асуудлыг Т.Бадамжунай, нэр дэвшигчийн пиарыг намын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар хариуцан ажиллахаар болжээ.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн штабыг намын дэд дарга Д.Тэрбишдагва удирдахаар болсон байна.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн штабыг намын дэд дарга Д.Тэрбишдагва удирдахаар болсон байна. Харин сонгуулийн ерөнхий менежерээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ажиллах юм. Нийслэлийг намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хариуцах бол орон нутгийг нарийн бичгийн дарга П.Ангараг хариуцана. Харин нэр дэвшигчийн пиарыг намын нарийн бичгийн дарга Ц.Чимидсүрэн хийх аж. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай нэгэн.

Сонгуулийн штабын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн сонгуулиар намаа удирдаж орсон туршлагатай. Харин Ө.Энхтүвшин дарга өөрөө нэр дэвшиж байснаас биш штаб гардан удирдсан туршлага байхгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва МАХН-ын даргыг орлож намын ажлыг бүхэлд нь удирддаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн штаб иймэрхүү бүрэлдэхүүнтэй байх нь.