2013.03.19

Өрхийн дундаж орлого зарлагаасаа бага байна

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өндрөөр үнэлэх, үнэлэмжийг дээшлүүлэх талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, эрдэмтэн судлаачдын хамтарсан хэлэлцүүлэг болж байна

Өнөөдөр нэг өрхийн сарын дундаж орлого 573 мянган төгрөг байгаа бол сарын дундаж зарлага нь 577 мянган төгрөг байна гэсэн статистик судалгаа байдаг.

Хоёр жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгөөр 30 гаруй кг мах авдаг байсан бол одоо 15 кг хэмжээний мах авхаар байгаа юм.

Манай улсын 40 гаруй мянган хүн гадаадад ажиллаж байгаагаас харахад Монгол хүний үнэлэмж маш доогуур байна

Үүнээс дүгнэхэд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжэээг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХолбоодын зүгээс хэлж байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Манай улсын 40 гаруй мянган хүн гадаадад ажиллаж байгаагаас харахад Монгол хүний үнэлэмж маш доогуур байгааг харж болно. Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн дундаж цалингийн 23 хувийг эзэлдэг, харин зах зээл хөгжсөн улс оронд бол дундаж цалингийн 50 хувийг эзэлдэг юм. Үүнээс хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байгааг харьцуулан харж болохоор байгаа юм хэмээн мэдэгдлээ.