Бондын аз туршилт дэвэрч эхэллээ
''Чингэс'' бондоос дөрвөн томоохон шинэ төслүүд үр ашиг хүртэнэ хэмээн 2-р сард Засгийн газар зарлалаа
2013.03.19

Бондын аз туршилт дэвэрч эхэллээ

''Чингэс'' хэмээгдэх бондоос дөрвөн томоохон шинэ төслүүд үр ашиг хүртэнэ хэмээн 2-р сард Засгийн газар зарласнаар, Монгол улс анхны үндэсний бондоо гаргах замаар босгосон санхүүжилтүүд нь эдийн засгийн илүү өргөн хүрээнд нөлөөлөл үзүүлэх ажээ. Гэвч шүүмжлэгчид үүнийг гаргаснаар буцаад гал нээж магадгүй хэмээн айж байна.

2012 оны 11-р сард гаргах үедээ, засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд борлуулсан нь уг дүнгээс 10 дахин их хэмжээний захиалгыг татаж, үүнд таван жилийн бондын борлуулалтаар эхний гараандаа 4.13%-ийн өгөөжтэй 500 сая ам.доллар хийж харин 10 жилийн бондыг 5.12%-иар борлуулж, 1 тэрбум ам.долларыг босгосон байна.

Wall Street Journal

Их Британид байрладаг Ашмор Хөрөнгө оруулалт байгууллагын судалгааны хэлтсийн хамтран ахлагч Жан Денн ‘’Энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй орж ирж буй хэрэг юм’’ хэмээн нээлтийн үеэр Вол Стрийт Сэтгүүлд (Wall Street Journal - WSJ) хэлсэн байна.

Монгол улсын төрийн өмчит Хөгжлийн Банкнаас гаргасан үнэт цаасыг дагуулан гаргаж буй 580 сая ам.долларын үнэ бүхий бондод төлөвлөснөөс арав дахин илүү захиалга иржээ. Дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд нийт 5 тэрбум ам.долларын бондыг борлуулах тус улсын төлөвлөгөө нь уул уурхайн салбараа хөгжүүлэхэд шаардлагатай байсан хэмээн төрийн албан хаагч хэлсэн байна.

2016 он гэхэд ойролцоогоор 1347 км хатуу хучилттай замаар Нийслэл Улаанбаатар хотыг бүх 21 аймагтай холбох нь эхний төслийн зорилт юм. Үүний зэрэгцээ хоёр дахь эрсдэлтэй ажил бол нийслэл хотын тээврийн их засварын зарим санхүүжилтийг бүрдүүлэх явдал байсан ба үүний дүнд 33 уулзварыг сайжруулж, Туул, Сэлбэ голуудын дагуу хурдны зам барьж, Таван Толгой нүүрсний ордын ойролцоо 300 МВ-ын цахилгаан станц барьж, уг уурхайг Гашуун-Сухайтын боомттой холбох 270 км-ын төмөр замыг барих ажээ.

Зэс, уран, нүүрс зэрэг арвин их байгалийн нөөц баялагтай Монгол улс эдгээр эрдэс баялаг болон байгалийн нөөц баялгийн давуу талаа ашиглан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх оролдлогыг сүүлийн үед хийж эхэлсэн. Жишээлбэл, тус улсын хувьд хамгийн том, дэлхийд гуравт орох алт зэсний орд болох Оюу Толгойг Рио Тинто болон Монголын засгийн газар эзэмшдэг бөгөөд 2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Зарим шинжээчид бонд гаргаснаар дотоодын хадгаламжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг магтан сайшаахын зэрэгцээ уг бонд нь эдийн засгийн өргөн хүрээнд илүү сайн дэг журам тогтоох талтайгаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд тус улсын нүүр царайг сайжруулна гэж үзэж байгаа ажээ. Гэвч шүүмжлэгчид ийм хэмжээний бонд гаргах нь тус улс хэт нээлттэй болох, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагад автах, мөн худалдааны нөлөөллүүдэд өртөх зэрэг хэд хэдэн эрсдэлүүдэд унагаж болно хэмээн мэдэгдээд байгаа ажээ.

МАХН 2012 оны 6-р сарын сонгуулийн дараа Ардчилсан намтай хамтран ажиллахаа болих төлөвтэй байна гэсэн мэдээллээс болж бонд 7-8 тэрбум ам.доллараар унасан

Монгол ардын хувьсгалт нам (МАХН) 2012 оны 6-р сарын сонгуулийн дараа тус улсын хамгийн том улс төрийн нам болсон чөлөөт зах зээлийн баримжаатай Ардчилсан намтай хамтран ажиллахаа болих төлөвтэй байна гэсэн мэдээллийн дараа уг бонд 7-8 тэрбум ам.доллараар унах үед эдгээр эрсдэлүүд 12-р сард бодитоор илэрч эхэлсэн байна.

Дотоодын хөрөнгө оруулалтын банк болох Монет Капиталын шинжээч Видур Жэйн 12-р сарын эхээр Ройтерс-д ярилцлага өгөхдөө МАХН-ын эвслээс зайлсхийх шийдвэр нь саяхан гаргасан бондын өгөөжид нөлөөлөх магадлалтай ба хоёр дахь бондын гаргалтыг илүү өртөг өндөртэй болгож магадгүй гэж хэлжээ.

Бондын арилжааг бататгаж өгөх итгэлтэй байдлыг улам эрсдэлтэй болгож буй зүйл бол 2009 оны дунд үеэс хойших хамгийн том уналтад тооцогдож буй экспорт, 8-р сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 39%-ийн уналттай гарсны зэрэгцээ гол нүүрсний нөөц баялагт чиглэсэн Хятадын эрэлт хэрэгцээ буурч байгаа талаар 2012 оны 10-р сард Дэлхийн Банкнаас гаргасан мэдэгдэл юм.

‘’Төсвийн тогтворжилтын тухай хууль батлагдах магадлал их байгаатай холбоотойгоор улсын бонд гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь санаа зовоосон асуудалд улам нэрмээс болж байна’’ хэмээн 1-р сард банкнаас анхааруулсан байна. ‘’Монголын эдийн засагт дэлхийн санхүүгийн зах зээлийн зүгээс анхаарал хандуулах нь өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ, үүнийг үргэлжлүүлэн ашиглах тал дээр бодлоготой төлөвлөгөө байхгүй тохиолдолд төсвийн ноцтой эрсдэл дагуулж болох юм.’’

ДНБ-ний өсөлт 18.1%-тай байх төлөвтэй байгаа нь өрсөлдөгч Макао улсыг 4.6%-иар давсан үзүүлэлт юм.

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас хүүгийн хэмжээгээ дахин нэмэгдүүлээд эхлэх үед бондын хувьд ноцтой aшалгуурыг давах хэрэг гарна. Вол Стрийт сэтгүүлд дурдсанаар бол ''евро бүс нутгийн нөхцөл байдал эрс муудсан тохиолдолд [хөөс] хагарах магадлалтай, гэхдээ тэр үед доллараар үнэлэгдсэн хөрөнгийн эрэлт хэрэгцээ эрс өсөх магадлалтай, үүнд доллараар үнэлэгдсэн Монголын бонд зэрэг нь тааламжтай байдалд байх болно.''

Бондын үр дүнд буй болж байгаа өрийн түвшин санаа зовоох асуудлын шалтгаан болж байна хэмээн зарим нь үзэж байгаа бол өөдрөг үзэлтнүүдийн хувьд засгийн газар яг хэрэгтэй цаг үед өсөлтөд чиглэсэн бэлэн мөнгө буй болгож байна гэж үзэж байгаа ажээ. Жишээлбэл, 1-р сард Эдийн засагч (Экономист) сэтгүүлд Монгол улсыг гүйцэтгэлийн хувьд ''од мэт гялалзсан үзүүлэлттэй'' хэмээн дүгнэсэн ба энэ жил ДНБ-ний өсөлт 18.1%-тай байх төлөвтэй байгаа нь өөрийн ойрын өрсөлдөгч Макао улсыг 4.6%-иар давсан үзүүлэлт юм.

Эрдэс баялгийн нөөц алсдаа шавхагдах үед, ирээдүйн өсөлтийг хязгаарлаж болох дэд бүтцийн дутагдалтай байдалд чиглэж ажиллахын тулд хөрөнгө оруулалтыг татах тал дээр засгийн газар урт хугацааны бодлого баримталж байгаа нь ирээдүй үеийнхэнд ач тусаа өгөх юм. Гэвч эрх барьж буй намууд болон сөрөг хүчин хоёулаа дотоодын улстөрийн цохилтууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг тал дээр ажиглалт хийж буй биз ээ.