КАНСАТ анхдугаар тэмцээн дүнгээ гаргалаа.
2013.05.21

КАНСАТ хиймэл дагуулын үндэсний анхдугаар уралдаан амжилттай боллоо

Өнгөрөгч Ням гарагт Яармагийн Морин уралдааны төвд Монгол Улсын Ерөнхий, сайдын ивээл дор МТШХХГазраас санаачлан зохион байгуулсан “ХИЙМЭЛ ДАГУУЛ–БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” сэдэвт КАНСАТ хиймэл дагуул зохион бүтээх үндэсний анхдугаар уралдааны эцсийн шалгаруулалт зохиогдож дүнгээ гаргалаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МТШХХГазрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХорооны дарга Б.Балгансүрэн Мобиком Корпорацийн удирдлагууд болон салбарын компаниуд, их сургуулиудын удирдлага, оюутнууд оролцлоо.

Энэхүү уралдаан нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах зорилготой.

Мобиком Корпораци ШУТИС/МИС-ийн хамтарсан “Тэмүүлэл” баг I байрт шалгарлаа.

Уг тэмцээнийг зохион байгуулснаар 2016 онд Монгол улс анх удаа сансрын холбооны болон тандалт судалгааны хиймэл дагуулыг хөөргөх зорилтын эхлэлийг тавих, боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ач холбогдолтой юм. 

Тэмцээнд МУИС, ШУТИС, БХИС, ХААИС-ийн нийт 6 баг өрсөлдсөнөөс Мобиком Корпораци ШУТИС/МИС-ийн хамтарсан “Тэмүүлэл” баг I байрт шалгарч цом, Олон Улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.