Дэд дарга сонгох санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бараг унасан гэнэ.
2013.05.13

Дэгийн хуулийг зөрчсөн гэв

Дэд дарга сонгох санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бараг унасан гэнэ. Учир МАН-ынхан эсрэг санал өгчээ. Хэрэв танхимд байсан гишүүд үнэн зөв саналаа өгсөн бол Р.Гончигдорж гишүүн хоёр саналаар унах байсан гэнэ.

Харин АН-ын хоёр гишүүн хажуу талынхаа эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж  байж Р.Гончигдорж гишүүн 51.7 хувийн саналаар дэд дарга болсон байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: санал хуралтан дээр гишүүд байхгүй байсан гишүүдийнхээ кнопыг дарж УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчлөө. Санал хураалтын дүн 29:31. Нэг хүний саналаар асуудал шийдэгдэх байсан ч гурван гишүүний өмнөөс кноп дарсан.

Нэг хүний саналаар асуудал шийдэгдэх байсан ч гурван гишүүний өмнөөс кноп дарсан.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар чуулганы хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж картаа сугалсан. Чуулганы санал хураалтад оролцох ёстой гишүүд  картаа сугалсан бол эсрэг санал өгсөнд тооцно гэсэн хуулийн заалт бий. Хуулийн дагуу бол 34:26 гэсэн саналаар УИХ-ын дэд даргаар дэмжих боломжгүй гэсэн дүн гарах ёстой байсан гэв.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Миний ажигласнаар хоёрын зэрэг гишүүний кнопыг дарчих шиг болсон. Хэрэв тэр хоёр дараагүй бол унах асуудал байсан. Манай намын тухайд Р.Гончигдорж гишүүнийг эсэргүүцэж байгаа зүйл биш. Манай бүлгийн дарга ч хэлсэн.

Ямар нэгэн байдлаар ард түмнийхээ саналыг авсан, үндсэн хуулийн цэцээр ороод асуудал нь шийдэгдчихсэн хүнээ бид тангараг өргүүлж чадахгүй байгаадаа бухимдсан. Энэ бухимдлын үүднээс  уг асуудалд эсрэг байр сууринаас хандана гэдгээ тодорхой хэлсэн гэлээ.