ХАХНХ-ын яамнаас хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.
2013.05.22

Хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ

Хүүхдийн гэсэн тодолголтой ажиллаж байсан байгууллагуудын барилга байшин нь хувьд шилжчихсэн эсвэл аль хэдийн нурж шинэ байшин болчихсон дүр зураг нийтлэг байжээ.

Тиймээс хүүхэд залуучуудын тодотголтой байгууллагуудаа эргүүлэн улс мэдэлдээ авах эсвэл зориулалтаар нь ажиллуулж эхлэх зайлшгүй шаардлага бий гэнэ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Хүн төвтэй хөгжлийн бодлогыг бид гарган тавьж, хүнээ хөгжүүлэх эдийн засгийн өсөлт бүтээн байгуулалт бүх юмаа хүний хөгжилтэйгээ зөв уялдуулж явахгүй бол Монгол төрийн бодлого хөгжил  маань өрөөсгөл болно.

Хүнээ хөгжүүлэхгүйгээр хөгждөг улс орон гэж байхгүй.

Хүнээ хөгжүүлэхгүйгээр хөгждөг улс орон гэж байхгүй. Тиймд үүнд онцгой анхаарах үүрэг бидэнд байгаа гэв. Түүнчлэн салбар яамнаас хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын тулгамдаж байгаа асуудлыг чуулганаар хэлэлцэж, хүн амын хөгжлийн цогц бодлогодоо тусгахаар төлөвлөжээ.