Ганбаатар.С 2013.05.08 | Телевиз: Eagle TV

С.Ганбаатар: Бонд бол ломбардны мөнгө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Eagle телевизийн Зочны цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар даатгуулагчийн хүсч байгаа өөрчлөлт гарах уу?

Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль эрүүл мэндийн салбарт явж байгаа мөнгөний хяналт, хариуцлага, үр дүнгийн тухай хууль. Өнөөдөр манай улс эрүүл мэндийн даатгалд жилд 132 тэрбум төгрөг төлж байгаа.

Энэ мөнгөний 46 хувийг ажилчид, 46 хувийг нь ажил олгогч, бизнесменүүд төлдөг. Хамгийн гол даатгал төлөгчдөд ямар ч хяналт байхгүй. Найман хувийг төлж байгаа Засгийн газарт бүх хяналт нь байгаа.

Эрүүл мэндийн яам, Засгийн газар эрүүл мэндийн даатгалын мөнгөн дээр найр хийж байна. Эрүүл мэндийн газар Засгийн газрын биш өвчтөнүүдийн төлөөний газар.

Иргэд даатгалд мөнгө төлдөг хэрнээ эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхээрээ ахиад мөнгө төлдөг. Энэ байдал арилахуу?

Арилна. Манайд бие биендээ хайртай хамаатнуудын тогтолцоон дээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо явж байна. Эрүүл мэндийн даатгал иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санхүүгийн эрсдэлийг хаахгүй байна.

Бидний гаргалгаа юу гэвэл хэрэв иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үзүүлэхгүй байвал Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргаад сайн үйлчилгээ өгөхгүй бол тэр хүмүүс дээр хариуцлага тооцох механизмыг иргэдэд өгөх юм. Одоо бол хариуцлага тооцдог, хяналт тавьдаг эрх нь сайдад байгаа.

Та компаний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Одоо мөрдөгдөж байгаа компанийн тухай хуулинд зарчмын ямар өөочлөлтзүүд хийх ёстой гэж та үзэж байгаа вэ?

Монголчууд бид бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалтж, боломж олгох ёстой. Хэдэн луйварчин улстөрчид нь сайд болоод өөрийнхөө компанид зах зээл, тендер олж авах гэж явдаг.

Би хөдөлмөрчдийг, хөдөлмөрчдийг ажилтай болгодог бизнесменүүдийг ч хамгаална.

Нийт бизнесменүүддээ зах зээл, тендер, гадаад зах зээл олж өгөх гэж сайд болж байгаагаа зарим нь мартдаг. Бизнесменүүд л ажлын байрыг бий болгодог. Би хөдөлмөрчдийг, хөдөлмөрчдийг ажилтай болгодог бизнесменүүдийг ч хамгаална.

Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тал дээр ямар бодолтой байгаа вэ?

Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга хэн болох вэ гэдэгт бид хайран цаг хугацаагаа алдаж байна. Сандал ширээ ярихын оронд яаж бондыг цавчаад дуусгачихгүй хэдэн хүнийг ажлын байртай болгочих вэ, яаж нэмэн өртөг шингээсэн экспортын бараа бүтээгдэхүүн хийх вэ гэдэгт л бид анхаарах хэрэгтэй.

Ийм юмны талаар бодох завгүй. Ард иргэдэд юу хэрэгтэй байна гэдгийг бодох нь миний үндсэн ажил. Энэ бонд ломбардны мөнгө. Маргааш валютаар бид буцааж төлнө. Бондоор бид маргааш валют орж ирэх экспортын чиглэлрүү хөрөнгө оруулалт хийх ёстой.