Төсвийн байнгын хороо хуралдав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 05 сарын 22.
2013.05.22

Төсвийн байнгын хороо хуралдав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бондоор хэрэгжих хөтөлбөрүүд нь төсвийн хүрээний мэдэгдэлд ороогүй байгааг сануулсан бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл дээрх Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцыг зургаан хувь байхаар тооцсон нь хуудуутай тооцоо.

Гадаадын байгууллагууд ирэх онд инфляци өснө гэдэг анхааруулгыг өгч байхад манайх эсрэгээрээ буурах тооцоо гаргасан байдаг.

Гадаадын байгууллагууд ирэх онд инфляци өснө гэдэг анхааруулгыг өгч байхад манайх эсрэгээрээ буурах тооцоо гаргасан байдаг. Тэр тусмаа нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь өндөр болчихсон үед үүнийг анхаарахгүй өнгөрөөж болохгүй гэж байв. Сангийн сайд Ч.Улаан “Зарлагын өсөлт өндөр байгаа нь үнэн. Энэ асуудалд анхаарна” гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсвийн зарлагаа нөхөхгүй байна. Хэтэрхий өндөр үнэлсэн төлөвлөгөө нь амьдралд хэр бодитой нийцэх юм бэ. Инфляцитай уялдуулж цалин нэмнэ гээд байгаа. Энэ нь ямар учиртай зүйл вэ” хэмээн асуув.

Сангийн сайд Ч.Улаан “Бид тэвчиж болох зардлыг өсгөхгүй байх зарчмыг барьж байгаа. Бондын хувьд төсвийн орлогод орохгүй. Төсөвт оруулбал төсөвт томоохон нөлөөлөл бий болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлнэ” хэмээн хариуллаа.

Ийнхүү гишүүд асуултдаа хариулт авсны дараа саналаа хэлж дууссанаар хуулийн төслийг УИХ-д оруулахаар болж шилжүүлсэн юм. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.