Барилгын материалын дийлэнхийг импортоор оруулж ирдэг
Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Шижирбаатар
2013.04.22

Барилгын материалын дийлэнхийг импортоор оруулж ирдэг

Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Шижирбаатартай ярилцлаа.

-  Хэнтий аймагт барилгажилт, хот төлөвлөлт хэр явагдаж байгаа бэ?

Засгийн газраас гаргасан 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэргжүүлж байгаа. Мөн энэ жилээс өөрийн болон гадаад, дотоодын барилгын компаний тусламжтай 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх ажиллаж байна.

- Хэнтий аймаг иргэдээ орон сууцаар хангаж чадаж байна уу?

Өндөрхаан хотын хувьд 17 мянган хүн амтай. Манай аймаг орон сууцны хангалтаар  улсын хэмжээнд нилээн доогуурт ордог. Гэхдээ ойрын хугацаанд орон сууцжуулах ажил эрчимтэй өрнөж байгаа.

Барилгын компаниуд өөрсдийн хөрөнгөөр 72 айлын орон сууц хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.

Тэр тусмаа энэ жилээс нилээн орон сууц, барилга барина. Барилгын компаниуд өөрсдийн хөрөнгөөр 72 айлын орон сууц хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Мөн 30 айлын,  60 айлын орон сууц дуусах шатанд орчихсон ажил үргэлжилж байна.

 Амины орон сууц хөтөлбөрийн хүрээнд  100 айлын хорооллыг эхлүүлэх төлөвтэй зураг төсөл нь гарсан. Аймгынхаа иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр эрчимтэй өрнөж байгаа. Эдгээрээс зарим нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан.

-  Санхүүжилт хаанаас хийгдэж байгаа бэ?

Төрөөс инженерийн шугам, сүлжээг шийдэж өгнө. Газрыг орон нутгаас үнэгүй чөлөөлнө. Харин барилгын компани урьдчилгаа төлбөр хүссэн ч шийдээгүй. Орон сууц худалдан авах иргэдийг зээлд хамруулах боломжийг төрөөс дэмжиж байгаа.

Борлуулалтыг тухайн компани хариуцах юм. Барилга хот байгуулалтын яамтай мэргэжил арга зүйн удирдлагын санал авч ажилдаг одоогоор зураг төслийн ажлаа гүйцэтгэсэн чингис хаан хорооллын ажилд хамтран ажиллаж байна.  

-  Барилгын материалыг хаанаас авч байна бэ?

Аймагт бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл авсан 14 барилгын компани байгаа. Барилгын материалын хангалт ихэнх нь импортоор орж ирдэг. Орон нутагт тоосгоны үйлдвэр л бий. Удахгүй хөөсөн блокний үйлдвэрлэл нээх зорилготой эхний ажлууд хийгдсэн.  Бусад барилгын материал бүгд импортоор.

-  Барилгын материал аймагтаа үйлдвэрлэх боломж хэр байна?

Материал үйлдвэрлэлийн чиглэлээр олон санаачлага гаргасан. Жишээ нь: Цементийн дунд шатны үйлдвэр барих төсөл гарсан. Мөн блокны үйлдвэрлэл өргөжүүлэх зээл, тусламжийг хөөцөлдөж байна

Удахгүй хөөсөн блокний үйлдвэрлэл нээх зорилготой эхний ажлууд хийгдсэн. 
-  Хэнтий аймагт ажлын байр хэр вэ?

Барилгын салбарын бүтээн байгуулалт жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой ажлын байр нэмэгдэж байгаа ч мэргэжлийн ажиллаж хүч дутмаг хэвээр. Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжин шинэ боловсон хүчин нэмэгдэж байгаа.

-  Аймгийн барилгын салбарт тулгамдсан асуудал юу байна.

Миний хувьд энэ хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөрөнгө оруулалтын эрхийг нэмэгдүүлнэ гэж өнгөрсөн намар тендерийн хууль шинэчлэгдэн,  худалдах ажиллагааны эрх орон нутагт шилжлээ хэмээн биднийг баярлуулж байсан. Гэтэл өнөөдөр салбарын компаниуд хуучин байснаас илүү орон нутгийн эрх хумигдах байдалтай байгаа шийдэж өгөөч гэсэн саналтай байгаа.