Эрдэнэс тавантолгой жилд 7,5 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргахаар төлөвлөжээ.
2013.05.09

Тавантолгойн нүүрсийг 23000 төгрөгөөр гаргаж эхэллээ

Тавантолгойн нүүрсийг уурхайгаас гаргахдаа 53 мянган төгрөгний зардал гаргадаг байсан нь олон хүнийг гайхшруулж байсан.

Хөрс хуулалт багатай энэ талбайтай харьцуулахад гурваас дөрөв дахин хүнд Адуун чулуун болон Шивээ овоогийн уурхай 12 мянган төгрөгт багтаан нүүрсээ гаргадаг талаар уул уурхайн яамныхан ярьж байна.

Иймд дундаас нь ашиг олдог дамжлагыг багасган 23 мянган төгрөгөөр олборлож эхэллээ.

Хоёр гурван контортой, өндөр цалинтай захиралтай байсан асуудлыг цэгцэлсэн.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Зардлыг нэлээн сайн бууруулсан. Өмнө нь би Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээлэл хийгээд дараа нь хаалттай хуралдаан үргэлжилсэн. Хоёр гурван контортой, өндөр цалинтай захиралтай байсан асуудлыг цэгцэлсэн байгаа. Нэг тонн нүүрсийг 23 долларт олборлох зорилт байгаа” гэлээ.

Цаашдаа Эрдэнэс тавантолгой жилдээ 7,5 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргахаар төлөвлөжээ.