Б.Бат-Амгалан: Сум хөгжүүлэх сангийн мөнгийг өнгөрсөн сараас хуваарилаад эхэлсэн
Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан
2013.04.25

Б.Бат-Амгалан: Сум хөгжүүлэх сангийн мөнгийг өнгөрсөн сараас хуваарилаад эхэлсэн

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас Сум хөгжүүлэх сангийн талаар тодрууллаа.

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваарилж эхэлсэн үү?

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг өнгөрсөн гуравдугаар сараас сумдад олгож эхэлсэн. Энэ хөрөнгийг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, зарцуулах эрхийг нь олгож өгснөөрөө онцлогтой байгаа.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь гурван жилийн хугацаатай, гурав хүртэлх хувийн хүүтэй байна гэж тогтоосон. Гэхдээ хүү, хугацааг орон нутгийн ИТХ нь жил бүр шинэчлэн тогтоох эрхтэй. Арилжааны банкаар дамжуулахгүй, тухайн орон нутгийн ИТХ болон иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн зөвлөл нь өөрөө бие дааж шийдвэрлэх буюу тухайн сумын засаг дарга зээлдэгчтэй гэрээ байгуулж олгоно.

-Нэг суманд хэчнээн төгрөгийн хөрөнгийг хуваарилж байгаа вэ. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг ямар эх үүсвэрээс бий болгосон бэ?

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг шинээр байгуулах, үйл ажиллагааг өргөтгөх, сэргээх шинээр ажлын байр бий болгох төслүүдийг санхүүжүүлэх зээл хэлбэрээр олгоно

-Эх үүсвэрийг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүрдүүлж олгодог. Нэг суманд хүн амын тоо, орон нутгийн онцлог, байршлаас хамаарч 50-150 саяыг хуваарилж байгаа. Үүнээс гадна тухайн орон нутаг өмнөх жилд хуваарилсан хөрөнгийг хэрхэн зарцуулсныг харгалзаж үзнэ. Энэ талаар өмнөх жилийн зарцуулалтын үр дүнгээс хамааран дараа жилийн хөрөнгийг олгох эсэхийг шийднэ гэж холбогдох журамд заасан байгаа.

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр аль чиглэлийн, ямар төслийг түлхүү дэмжих вэ. Иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг шинээр байгуулах, үйл ажиллагаагөргөтгөх, сэргээх шинээр ажлын байр бий болгох төслүүдийг санхүүжүүлэх зээл хэлбэрээр олгоно гэж журамд заасан байдаг. Энэ журмын дагуу тараана.

Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь харьяаллын хувьд тус суманд бүртгэлтэй байх, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө авсан зээлийн өргүй байх, зээлийн хөрөнгийг журмын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх зэрэг шалгуурыг тавьдаг.

-Тус хөрөнгийг сумын хөгжилд зориулж байгаа эсэхэд эргээд яаж хяналт тавьж ажиллах вэ?
Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайланд тухайн сумын иргэд хяналт тавих бүрэн эрхтэй

-Дотоод, хөндлөнгийн хяналт, шалгалт гэж ангилж байгаа. Жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайланд тухайн сумын иргэд хяналт тавих бүрэн эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно. Сангийн үйл ажиллагааг хянах үеэр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг сумын Засаг дарга хариуцна юм.

-Өмнөх онд сум хөгжүүлэх хөрөнгийг арванхоёрдугаар сард хуваарилсан байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд оновчгүй байсан гэж ярьж байсан. Энэ жил сангийн мөнгийг хавар гаргалаа. Өмнөх оныхоос ямар давуу тал, ялгаа гарах бол?

-Үйлдвэрлэл болон үйлчилгээний үйл ажиллагаа дулааны улиралд эрчимтэй хийж, бүтээн байгуулалт өрнөдөг. Тиймээс хавар өгч байна. Зээлийн үр өгөөж илүү тодорхой харагдах байх.