Ө.Энхтүвшин “хатуу самар” гэв үү?
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин
2013.05.03

Ө.Энхтүвшин “хатуу самар” гэв үү?

Ерөнхийлөгчийн сонгууль бараг л хаяанд шахам ирээд байгаа энэ өдрүүдэд  улс төрийн намууд нэр дэвшигчээ сойхоор бэлтгээд ид зав муутай байна.

АН-ын нэр дэвшигч тодорхой хэмээн ганцхан Ц.Элбэгдоржоос өөр хүнгүй юм шиг ярьсаар одоо олон түмэн ч бараг тоохоо болих шинжтэй гэж саяхан нэг сайтад бичээдхэж.

 Тэгвэл боловсон хүчин, хүчтэй лидерүүдээрээ ямагт илүүрхэж ирсэн МАН-ын зүгээс хэнийгээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай таамаг сүүлийн хэдэн сарын турш хэвлэл мэдээллээр хөвөрч буй. 

Намынх нь бага хурал ойртох тусам энэ яриа эрчимжих хандлагатай болсон төдийгүй зарим нэг УИХ-ын гишүүн олон улсын хурлын индэр дээрээс хүртэл МАН-ын нэр дэвшигч эмэгтэй хүн байвал дэмжих аястай үг цухуйлгаад авчээ.

Улс төрийн  намын даргын албан тушаал эрх мэдэл, алдар хүндийн хэмжүүр төдийхнөөр илэрхийлэгддэггүй, харин ч үүрэг, хариуцлага сүүдэр мэт дагадаг, түүнийг Ө.Энхтүвшин сая баталж чадлаа гэж хэлж болох юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нарын нэр ч дуулдсаар л байна.

Гэтэл энэ хүмүүстэй хамт Ө.Энхтүвшингийн нэр ямагт хамт яваад байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хэл хальтирсан, зан аашных нь аядуу зөөлөн төдийхнөөр  хаяглан түүнийг түншсэн, санаа бодлыг нь тандсан гэмээр  элдэв мэдээ хэвлэлийн хуудсыг хачирласаар өдий хүрэхэд  Ө.Энхтүвшин ганц ч үг ганхийсэнгүй.

Шидсэн чулуу болгоны өөдөөс хариу илгээгээд байхгүй гэдгээ   түүн шиг зангарагтай улс төрч андахгүй. Намын даргын байр сууринаас бодсон  ч  өөрийнхөө нэр дэвших тухай үг хэл гаргаад явах нь ч  нэг их зохилтой биш байх л даа.

Уг нь Ө.Энхтүвшин МАН-ын ард олноороо хэлэлцүүлж байгаа санал асуулгаар хамгийн олон санал авч, нэр дэвших магадлалтай нөхдөө өнгөлж яваа юм билээ.

Дархан-Уул аймагт болсон МАН-ын зөвлөлгөөнөөс ч энэ байдал илт мэдрэгдэж байсныг олон хүн хэлж, намын даргаа тэд дуу нэгтэй дэмжиж байгаа дуулдана.

2012 оны сонгуулиас хойш МАН-ыг хүндхэн үед нь Ө.Энхтүвшин удирдаж яваа. Намыг цул нэгдэлтэй байлгах, хүчтэй сөрөг хүчний байр суурийг бэхжүүлэх гэхчлэн түүнийг тойрсон олон асуудал бий.

Саяхан л гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар МАН ямар ч байсан овоо хэдэн оноо цуглуулсан нь лавтай. Айхгүй ч гэсэн аягүй гэж Н.Алтанхуягийн сайдууд Ерөнхий сайд болон танхимаа аврахаар хичээж л байгаа харагдсан.

Дээр нь нэмээд С.Баярцогтын хил дамнуулсан  нууц дансны асуудал байна. Энэ бүх зүйлд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг цонхоор дуугарч, нэг санаатай байж сөрөг хүчний байр сууриа хамгаалж чадсан гэж үзэх үндэстэй. 

Улс төрийн  намын даргын албан тушаал эрх мэдэл, алдар хүндийн хэмжүүр төдийхнөөр илэрхийлэгддэггүй, харин ч үүрэг, хариуцлага сүүдэр мэт дагадаг, түүнийг Ө.Энхтүвшин сая баталж чадлаа гэж хэлж болох юм.

МАН-ын бага хурлаас Ө.Энхтүвшингийн нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлэн гаргаад ирвэл намынхан нь лав гайхахгүй, харин ч талархан хүлээж авах юм.

Сөрөг хүчний хүчтэй лидерийн туулах замыг Ө.Энхтүвшин одоо л зөвхөн мэдэрч яваа юм биш. Аль 17  жилийн өмнө ч түүний нуруун дээр энэ намын хэцүү ачаанаас таталцах үүрэг нэгэнтээ мөн ирж, нэр төртэйгээр даван гарч МАН-ыг ялуулж байсан туршлага түүнд байгаа.

Ер нь хүмүүс аливааг  амархан мартдаг.  1996-2000 оныг эргэн санавал тэр үеийн МАХН буюу одоогийн МАН УИХ-ын сонгуульд ялагдаж, мөн л 25 суудалтай сөрөг хүчин болж байлаа.

Тэр үед Ө.Энхтүвшин МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдон  ажиллаж,  орон нутгийн сонгуульд намаа ялуулж байсан түүхтэй. Нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг давхар хашиж байсан түүнийг тэр үеэс л улс төрийнхөн “хатуу самар” гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг.

Хэрэв энэ бямба гаригт болох  МАН-ын бага хурлаас Ө.Энхтүвшингийн нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлэн гаргаад ирвэл намынхан нь лав гайхахгүй, харин ч талархан хүлээж авах юм.

Гэхдээ АН-ын хувьд “нүдээ ч, хүнээ ч олсон” МАН-ын энэ сонголтоос битүүхэндээ эмээж байгаа сурагтай. Учир нь тэдний хувьд Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг бодвол МАН-ын дарга Ө.Энхтүвшин тийм ч амархан цөмүүлчих  самар биш билээ.        

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.