Шинзо Абэ Ө.Энхтүвшинд цахилгаан илгээжээ
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
2013.04.24

Шинзо Абэ Ө.Энхтүвшинд цахилгаан илгээжээ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ саяхан манай улсад айлчлаад буцсан. Тэгвэл тэрбээр МАН-ын дарга Ө.Энхтүвшинд цахилгаан ирүүлсэн байна. Уг цахилгаанд “Саяхан Монгол Улсын Засгийн газрын урилгаар танай улсад хийсэн айлчлалын үеэр эрхэмсэг ноён та болон Монголын ард түмэн намайг халуун дотно хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ удаагийн айлчлалын үеэр тантай Япон, Монгол хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцсон уулзалт маань ач холбогдолтой болж өнгөрсөнд туйлын сэтгэл хангалуун байна. Энэ уулзалтаар дамжуулан Монголын аль ч улс төрийн нам Япон улсыг чухалчилж буй баттай байр суурьтай байгааг мэдэрлээ” хэмээсэн байна.