МАН-ынхан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
2013.04.12

МАН-ынхан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай байна гэж мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар энэ асуудлаар Засгийн газарт үүрэг өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг ангийн даргадаа өргөн барьсан. Тэд "Сүүлийн үед өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч, ард иргэдийн амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал улам ихэсч байна. Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор их наядаар тоологдох хөрөнгө мөнгө төлөвлөж, 267 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ гол нэрийн барааны үнэ ханш 30 хувиар өсч, инфляц оны эхний гурван сарын байдпаар 11.3 хувьд хүрлээ.

Сүүлийн үед өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч, ард иргэдийн амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал улам ихэсч байна.

Энэ байдал нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдардаг өндөр настай иргэд, төсвийн байгууллагад ажиллагсад, бага орлоготой иргэд, тэдгээрийн орлогоор амьдралаа залгуулдаг ар гэрийнхний нуруун дээр хүнд дарамт болж байна" хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "2000-2012 онд ажиллаж байсан бүх Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ард иргэдийнхээ амьжиргааны баталгааг хангаж, үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх үүднээс цалин, тэтгэврийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг сүүлийн жилүүдэд буюу 2008 онд 20 хувь, 2010 онд 30 хувь, 2012 оны хоёрдугаар сард 80000 төгрөгөөр, 2012 оны тавдугаар сард 23 хувиар нэмсэн.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуульд "...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтооно" гэсэн заалт бий.

Эдгээртэй уялдуулан ахмадуудын тэтгэвэр, хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 23 ба түүнээс дээш хувиар нэмж байсан" гэв.

Энэ заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны дөрөвдүгээр сард тогтоожээ. Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн учир МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөгөөр тогтоох урьдчилсан саналыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байгаа. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын төвшинд судлан хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд авч хэлэлцэн ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэмээн МАН-ынхан байр сууриа илэрхийллээ.