Бямбацогт.С 2013.05.06

Орлого нь 200 саяас бага бол татварт хамрагдахгүй

Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодитой алхам болно

\С.Бямбацогт нарын гишүүд УИХ-ын дэд дарга М.Энхболдод нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар түүнтэй ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндсэн шаардлага нь юу юу вэ?

-Энэ хуульд салхи оруулах цаг нь болсон. Манай сад төр, хувийн хэвшлийн түншлэл эрчимтэй яригдаж, пйн засаг хувийн хэвшилд тулгуурлан, цар хүрээ нь өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдээд байгаа.

Тиймээс татварын эрх зүйн шинэчлэлийг цаг үе, нийгмийн хөгжлийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлага тулгарч байна. УИХ-аас 2006 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан байдаг. Уг хуулиар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид хамааруулж байсан.

Тухайн үеийн эдийн засаг, төсвийн цар хүрээ, татвар төлөгчдөд үзүүлэх татварын дарамт, ачааллыг харгалзан тогтоосон энэхүү 10.0 сая төгрөгийн босго нь өнгөрсөн хугацааны өсөн нэмэгдсэн инфляци, бараа бүгээгдэхүүний үнийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдэд татварын дарамт олгох хэмжээнд хүрээд байгаа.

-Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас чөлөөлөх, дэмжихийн тулд уг хуулийг санаачилсан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх аж ахуйн нэгж нь дунд, түүнээс дээш түвшний аж ахуй эрхлэгчид хамаарч байсан.

Гэтэл өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхэлж багахан борлуулалт хийж, хөл дээрээ тогтож амжилгүй НӨАТ-ын ачааллыг үүрч, энэ нь орлого өндөртэй аж ахуй нэгжүүдээс илүү дарамтыг тэдэнд учруулж байна.

Өргөн барьсан хуулиар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж татвар төлөх байсныг өөр-чилж,татвар төлөх босгыг 200 сая төгрөг болгоно. Өргөн барьсан хуулиар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж татвар төлөх байсныг өөрчилж,татвар төлөх босгыг 200 сая төгрөг болгоно. хайлбал 2012 оны эцсийн байдлаар Татварын Ерөнхий газраас авсан мэдээгээр 

82.2 тэрбум, 200.0 сая төгрөг хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэр-бум, 200.0 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуйн нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан байна.

Энэ тооцооноос харахад 200.0 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн     36.1     хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт татварын ердөө 2,4 хувийг бий болгож байгаа.

-Ингэж босго тоог нэмэх нь  улсын  төсвийн  орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөөгүй, төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй. Харин ч хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд учруулах татварын дарамтыг бууруулж, улмаар хөл дээрээ тогтох, үйл ажиллагаагаа тогтворжуулах, өргөжүүлэх, цаашид томоохон татвар төлөгчид болон өсч, хөгжих боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм.

-Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга замыг нь тооцож үзсэн үү?

-Аливаа татвар эдийн засгийнхаа бүтцэд тохирсон хувь хэмжээтэй байж, төрийн зүгээс зохицуулалт байхгүй бол хүн амын амьжиргааны түвшинд нөлөөлж байдаг.

Хуулийн төсөл батлагдсанаар бага орлоготой аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болно. Мөн ханшийн өөрчлөлт, инфляци зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан ихээхэн ялгаа бий болсон байдлыг арилгаж үйл ажиллагаанд нь хүндрэл, бэрхшээл учруулж байсан татварын дарамт, ачаалал багасч, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэр-гээх, дэмжих Засгийн газрын бодлоготой нийцнэ.

-Амьдралд хэр зэрэг нийцтэй хууль болно гэж бодож байна?

-Яг өнөөдрийн Монголын амьдралд тохирсон, гарсан өдрөөсөө хэрэгжээд явах боломжтой хууль гэдэгт итгэлтэй байгаа. Бид алийн болгон жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж  ярьж явах юм. Одоо төрийн бодлогоороо хийх цаг нь болсон. Энэ хууль батлагдвал дөнгөж хөлөө олох гэж байгаа бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж ярьж явах юм. Одоо төрийн бодлогоороо хийх цаг нь болсон. Энэ хууль батлагдвал дөнгөж хөлөө олох гэж байгаа бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдэд иххэрэгтэй.

-Хууль батлагдчихвал  хэзээнээс мөрдөгдөх боломжтой вэ?

-Хууль батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байгаа.