Иж бүрэн үзлэгт оруулсан хяналтын үйлчилгээг компаниудад хүргэхийг зорьж байна
Techenomics MongolIa компани
2013.01.28

Иж бүрэн үзлэгт оруулсан хяналтын үйлчилгээг компаниудад хүргэхийг зорьж байна

Techenomics Mongolia компанийн Ерөнхий Захирал Крис Адсетт аж үйлдвэрт тос, тослох материалын хяналт ямар ач холбогдолтой талаар үгээ хэллээ.

Адсетт хэлэхдээ түүний компани яг Монголын зах зээлд таарсан олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Компаниудын мөнгө, санхүүг хэмнэж, ашиглалтын үзүүлэлтийг дээшлүүлэх мөн төлөвлөгдөөгүй үйлчилгээний давтамжийг цөөрүүлэх тул түлшний анализ хийх нь чухал талаар тайлбарлав.

Хэрэв эхнээс нь тосолгооны материалыг цэвэрхэн байлгаж чадвал, эдэлгээг нэмэгдүүлж болно.

"Хэрэв эхнээс нь тосолгооны материалыг цэвэрхэн байлгаж чадвал, тоног төхөөрөмжийн эд ангиуд болон тослох материалын эдэлгээг илт мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж болно."

Тэрээр үргэлжлүүлэн, Techenomics иж бүрэн үзлэгт оруулсан хяналтын үйлчилгээг бүсийн лабораториудаар дамжуулан компаниудад хүргэхийг зорьж буйгаа хэллээ. Үүнд түлш сэргээх шүүлтүүр мөн чичиргээний анализ хийх лаборатори бүхий Өмнө Говь аймгийн Цогц-Цэций суманд баригдах байгууламж багтах юм.