УИХ-ын гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга
2013.05.29

140.4 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг үүрэг болгов

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хийлээ.

Өөрөөр хэлбэл арьс ширийг дотооддоо боловсруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгох үүднээс Засгийн газраас 140.4 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон. Энэ дагуу гүйцэтгэх засаглалаас зээлд хяналт тавих, тайлагнах, боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчинд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих зэрэг журамыг баталсан.

Түүнчлэн засгийн газраас үнэт цаасыг инфляцын түвшинтэй учлдсан нөхцөлтэйгөөр олон улсын зах зээлд гаргаж арилжаалахыг эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсөн байна.

Уг үнэт цаас таван жилийн хугацаатай долоон хувиас хэтрэхгүй хүүтэй зээл байх юм.

Гэтэл тус яам өнөөг хүртэл 140.4 төгрөгийн үнэт цаасыг гаргаж арилжаалахгүй байгаагаас арьс шир үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгогдоогүй байгаа аж. Малчид ч урашуулалд хамрагдаж чадахгүй байгаа гэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "малчид үйлдвэрлэгчид, фермерийг дэмжих бодлогыг бид баталж гаргасан. Хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээх зорилгоор гаргаж ирээд байхад ямар шалтгаанаар ажил гацав.

Эндээс хамгийн олон ажлын байр бий болгох ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам үнэт цаасыг яагаад гаргахгүй байгаа юм бэ? гэхэд" Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга "үнэт цаас гаргахтай холбоотой журамыг засгийн газраас баталсан. Одоо бонд гаргах ажлыг хийж байгаа. Чингис бондоос эргэлтийн хөрөнгөнд зарцуулаж болохгүй гэсэн журам бий" гэв. Энэ талаар сонирхсон асуултаа ҮХАА-н сайд Х.Баттулгаас асуусан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: УИХ-аас 200 тэрбумын үнэт цаас гаргахыг дэмжсэн. Үүний 140 тэрбумыг арьс шир бо- ловсруулахад үлдсэнийг нь малчдад урамшуулал өгөх зорилгоор гаргахаар бол- сон. Энэ ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Цаашид малчдад олгох арьс ширний урамшууллыг яаж шийдэх вэ?

Х.Батгулга: 140.4 тэрбум төгрөг эргэлтийн хөрөнгө юм. Одоо арьс ширийг хагас боловсруулж, 10 орчим саяыг урд хөрш рүү гаргадаг. Бид үүнийг дотооддоо гүн боловсруулах үйлдвэртэй болох гээд байгаа. 50 орчим тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд зарцуулна. Өөрөөр хэлбэл, богийн арьсанд 3000, бодын ширэнд 15000 төгрөг олгохоор улсын төсөвт суусан.

Уг үнэт цаас таван жилийн хугацаатай долоон хувиас хэтрэхгүй хүүтэй зээл байх юм. Малчид, үйлдвэрлэгчид хоёр хоршоод ирэхээр энэ салбар сэргэнэ. Манайд таван жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл байхгүй. Ийм зээлийн нөхцөл бүрдүүлээд өгч байгаа нь таван жилийн хугацаатай төсөл гэсэн үг. "Монгол мал" хөтөлбөр арьс ширний салбартай салшгүй холбоотой.

Байнгын хорооны хуралдаан

Су.Батболд: Үнэт цаасыг гаргах хэрэгтэй юү. Суүлийн үед бонд гэдэг нэр томъёо моодонд орж байна. Гэтэл энэ чинь өрийн бичиг шүү дээ. “Чингис" бондоос гадна Засгийн газраас гаргасан хэчнээн үнэт цаас байна вэ?

Х.Баттулга: Энэ бондыг авах хэрэгтэй. Тэр ч утгаараа өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар баталсан. Он дамжиж явж байгаа ч цаг хугацааны хувьд тийм ч урт биш. Эрдэс баялгаас өөр салбарыг бид "босгож" ирэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, малаас гарч ирж буй түүхий эдийг боловсруулдаг байх ёстой учраас дээрх үнэт цаасыггаргаж буй хэрэг. Боловсруулах үйлдвэрийг нийслэлээс гаргана. Энэ талаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тухайл- бал, Дархан-Уул аймагт гэ- хэд зургаан сая арьс, шир боловсруулж болох тооцоо бий. Манай яам арьс ширний холбоодтой хамтарч ажиллан байршил, байр сав, боловсон хүчин, технологийн талд багагүй ажил хийгээд байна.

Хэрэв 140.4 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргачихвал энэ ажлыг хийх бүрэн боломжтой. Дархан-Уул, Орхон аймагтарьс ширний үйлдвэрүүд ажиллаж байгаа. Тэднийг өргөтгөх юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Харин байнгын хорооны гишүүд "Цаг хугацаатай уралдаж хийх ёстой ажлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй.

Арьс ширийг гүн боловсруулах үйлдвэр жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Монголын арьс ширийг улсын хил давуулахаас нь өмнө нэг үйлдвэрийг ч гэсэн дэмжих хэрэгтэй байна. Тиймээс нэг долоо хоногийн өмнө ч атугай үйлдвэрлэгчдийг дэмжээд явах ёстой" гэв. Ингээд ирэх сарын 10 гэхэд 140.4 тэрбум төгрөгийн үнэт цаасыг яаралтай гаргах үүргийг Засгийн газарт өглөө.