Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулав
УИХ-ын Гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.05.29

Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэс­гийг байгууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Аж­лын хэсгийг Байн­гын хорооны дарга Б.Гарамгай­баа­тар ахлан ажиллахаар болов. Мөн энэ үеэр Монголын занарын хол­боо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ.

Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөл­жин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэл­тэй есөн сав газар, гурван орд, хэд хэдэн илрэл дээр 788 тэрбум тонн гэж тооцоолсон юм байна.