Унгарын визийг эх орноосоо авах боломжтой болно
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.04.29

Унгарын визийг эх орноосоо авах боломжтой болно

Гадаад харилцааны сайд Л.Болд Унгар улсын Гадаад харилцааны төрийн сайд Жолт Неметтай уулзжээ. Тэд хоёр талын олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын эхэнд Жолт Немет Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж, үйл ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолжээ.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын иргэд Унгар улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тус улсын визийг Улаанбаатар дахь БНЧУ-ын Элчин сайдын яамнаас авах боломжтой болж буйг албан ёсоор мэдэгдсэн байна.

Уг шийдвэр ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж.