Дархан-Уул жишиг хот болно
Дархан-Уул аймгын Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбат
2013.04.19

Дархан-Уул жишиг хот болно

Дархан-Уул аймгын Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбаттай ярилцлаа.

Дархан-Уул аймаг дөрвөн сумтай, 327.5 мянган м.кв газар нутагтай. Онцлог байр зүйн хувьд Монгол улсын хоёрдох том хот, баруун европ, зүүн өмнөд азийг холбосон төмөр зам, засмал замтай. 2013 онд бүтээн байгуулатын Жишиг хот болгох Засгийн газрын тогтоол гарсан.

Үүнтэй уяалдуулж, аймгийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн ерөнхий шинэчлэлт хийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгын их хурлаар батлуулсан.

Ингэхдээ өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа хөдөө аж ахуйн газруудыг сэргээн, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, том хотыг дагасан бүтээн байгуулалтын төлөвлөлт хийх гарцыг хайж байна. Бүтээн байгуулалтын явцад нэфтийн том үйлдвэр, 25 мянган тонн үр тариа хадгалах бааз барих саналтай байгаа.

Үйлдвэр үйлчилгээний хувьд 282 га газарт ёсөн шинэ хороолол төлөвлөсөн.

Үйлдвэр үйлчилгээний хувьд 282 га газарт ёсөн шинэ хороолол төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд засгийн газрын бодлогод орсон нэг хороолол 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх 72 га газрыг төлөвлөөд бэлэн болгосон.

Дархан-Уул аймагт хөгжих жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоож, яг эзэдээр нь хөгжүүлэх бодлого баримталж, ажилгүйдэлийг бууруулах зорилттой ажиллаж байна.

-  Жишиг хот болгох төлөвлөгөөнд санхүүгийн дэмлэг хаанаас авч байгаа бэ?

Жишиг хот болгох тогтоол Засгийн газраас гарсан. Орон нутгийн төсөв зарцуулах эрх мэдэл орон нутагт шилжсэн. Энэ утгаараа бүх багын иргэдийн нийтийн хурал хийж, хамгийн эхэнд хийх ажлаа тодорхойлсон.

Гэр хорооллыг цахилгаан, дулаанаар холбох дэд бүтэцийн асуудлыг шийдэх шаардлага эхэнд тавигдаж байна. Мөн БХБ яамнаас дулааны шугамд зориулж 900 сая төгрөг олгосон.  

- Бүтээн байгуулалт бий болгох барилгын компаниудыг аймгаасаа сонгох уу?

Барилгын удирдах ажилтны зөвлөгөөнд манай аймгаас 12 барилгын компани оролцож байна. Нийт барилгын 43 компани аймагт байдаг. Бүх компанийн  дунд тендер зарлана. Бидний хамгийн гол нь чанартай байх зарчим барьж ажилна.

-Барилгын компаниуд үйл ажиллагаа явуулахад, барилгын материал үйлдвэрлэхэд ямар  саад байна.

Өнөөдрийн байдлаар социолизмын үед байсан барилгын материалын үйлдвэрүүдийг хувьчилсан. Дахин шинэ үйлдвэр байгуулах ажил гарч ирсэн.  Манай аймагт бүх салбарын барилгын материалын үйлдвэрлэл байдаг. Одоо байгаа үйлдвэрүүдийг дахин сэргээхэд газрын баялаг чухал. Удахгүй мөн цементийн үйлдвэр барина.

Дарханд барилгын материал үйлдвэрлэдэг болчих юм бол Эрдэнэт, Булган, Сэлэнгэ гээд бусад аймагруу нийлүүлэх боломж бүрдэнэ.