2013.06.05

БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэнэ

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Ким Мён Гилийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр, Ким Мён Гил Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурж, солонгосын талд гардууллаа.