УИХ-н гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд
2013.06.06

Хууль хэрэгжсэнээр нийтийн тээврийн парк шинэчлэл 40 хувиар нэмэгдсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд зарим зүйлийг тодрууллаа. Энэ хууль өмнө нь иймэрхүү байдлаар үйлчилж байсан.

Одоо энэ хуулийг оруулж ирэхдээ Засгийн газар өмнө нь ямар хэмжээний татвар чөлөөлөгдсөн байна. Уг хөнгөлөлт чөлөөлөлтийн дагуу хичнээн автобус орж ирсэн бэ. Өмнө нь хэрэгжиж байх үед хийсэн тооцоо судалгаа бий юу гэлээ.

Хөнгөлөлт чөлөөлөлтийн дагуу хичнээн автобус орж ирсэн бэ.

Мөн Зам тээврийн яам Улаанбаатар хотын орчим зам сайтай болсон төвийн бүсийн аймаг орон нутгийн сум, аймаг, сумын төвүүдэд том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах асуудлаа өргөжүүлэх тал дээр ямал бодолтой байна вэ гэсэн асуултыг асуулаа.

Түүнчлэн хувийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад хөнгөлөлт чөлөөлөлт яагаад олдохгүй байгааг тодруулав.

Зам тээврийн сайд А.Гансүх: Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр нийтийн тээврийн парк шинэчлэл 40 хувиар нэмэгдэж, 400 орчим автобус шинээр орж ирсэн.

Цаашид аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосонтой уялдуулан нийтийн тээврийг том оврын зорчигчдын тав тух, аюулгүй байдлын шаардлага хангасан автобусаар явах шаардлагыг яам тавьж байгаа гэлээ.