УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.06.10

Ж.Эрдэнэбат: Засгийн газрын үйлдэл хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байна

Гүүр нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

- Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд шүүгч нарыг томилох тухай УИХ сонссон. Мөн  Ерөнхийлөгчийн сонгуулийн товийг зарлалаа. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулинд өөрчлөлт оруулах гээд чухал хуулийн төслүүд хүлээгдэж байна?

Эдийн засгийн нөхцөл байдлаас харахад манай улсын хувьд хүндрэл үүсээд байна. Аливаа улс орны нэр хүнд гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Тухайн орны нэр хүнд хэр байхаас шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагаа шийдэгддэг.

Аливаа улс орны нэр хүнд гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой.

Сүүлийн үед манай улсын нэр хүнд буурсан гэсэн судалгаа байгаа.  Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж, дэлхийн томоохон биржид Монголын  компаниудын хувьцаа унаж байна.

Энэ мэтээс шалтгаалан хуулинд хөрөнгө оруулалт татах зорилготой өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад үзүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар ярьж байна.

- Улсын нэр хүнд буурч байгаа нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа юу. МАН-ын бүлгээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэр гаргасан. Иймэрхүү тогтворгүй шийдлээс болж гадны хөрөнгө оруулалт буурах уу?

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн найман сарын хугацаанд олон өөрчлөлт хийсэн. Гэхдээ тэдний өөрчлөлт гадаадын хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байна.

Нэгэнт таалагдахгүй байхад дэмжээд байж болохгүй. Ямар нэгэн улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж унах, өссөх ч магадлалтай.

- Компаниудын хувьцаа бараг жил гаруйн өмнөөс гадны хөрөнгийн бирж дээр унаж эхэлсэн. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын хууль сонгуулийн өмнөхөн батлагдсан. Тэгэхээр хуультай холбогдож байгаа биш үү?

Хуультай холбогдсон журам гараагүй байгаа. Хуультай холбоотой уул уурхайн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татах магадлал бий. Гэтэл бусад салбарууд бас дагаад унаад байна. Тиймээс зөвхөн уул уурхайтай, саяхан гарсан ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор харах шаардлагагүй.