УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан
2013.06.12

Хөвсгөл нуурыг цэвэрлэнэ

Хөвсгөл нуурын хамгаалах асуудал сүүлийн үед хүчтэй яригдах болсон. Эх нутгаа хайрлах сэтгэлтэй иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар Хөвсгөл хөх сувд төслийг жил гаруйн өмнөөс хэрэгжүүлж эхлээд байна.

Хамгийн том зорилго  нь живсэн автомашинуудын гаргаж нуурыг цэвэрлэх гэнэ.

Хөвсгөл нуурыг ариун дагшин цэвэр цэнгэгээр нь хамгаалж хойч үедээ үлдээх зорилгын дор Хөвсгөл далайн эзэд ТББ, Өнөөдөр сонин, Балдорж сан, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, засаг даргын тамгын газар хамтран ажиллаж байна. энэхүү Хөвсгөл орчмыг болон ёроолд живсэн машинуудыг гаргах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Үүний хажуугаар Хөвсгөл далайн байгаль орчныг хамгаалах орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуучлалыг хөгжүүлэх Хөвсгөл хөх сувд төслийг хэрэгжүүлж байгаагаа ярьж байна.

Л.Энх-Амгалан: Нуурыг цэвэрлэх асуудал дээр хоёр жилийн өмнө хөх сувд төсөл хэрэгжиж эхэлсэн, хамгийн эхлээд цэвэрлэх ажил хийгдэнэ. Мөн ямар технологоор, яаж гаргаж ирэх талаар судалгаа хийж байгаа.