Х.Гиймаа: Үйлдвэрлэгчдийн нэр төрд бүдүүлгээр халдаж байна
Монголын хүнсчдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ
2013.06.20

Х.Гиймаа: Үйлдвэрлэгчдийн нэр төрд бүдүүлгээр халдаж байна

Монголын Хүнсчдийн Холбооноос Хүнсний аюулгүй байдал – Сүү, цагаан идээ” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

Сүүлийн үед ТББ –ын нэрийг барьж, мэргэжлийн бус хүн үндэслэлгүйгээр, хэрэглэгчдэд буруу ташаа дүгнэлт, тайлбар өгч, үйлдвэрлэгчдийн нэр хүндэд хэвлэл мэдээллээр дамжуулан бүдүүлгээр удаа дараа халдаж байгаа нь үндэсний үйлдвэрүүдийн хөгжилд их хор хөнөөлтэй юм.

Үндэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ийм байдлаар саад учруулах нь импортын хүнснээс хараат болгох зам руу түлхэж байгаа хэрэг хэмээн хүнсчдийн холбооноос мэдээллээ.

Монголын Хүнсчдийн Холбооноос гишүүн байгууллага, үйлдвэрүүдийнхээ эрх ашиг, нэр хүнд, үйл ажиллагааг хамгаалж, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг өгөх үүднээс өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Доктор Ц.Нарангэрэл: Монголд үйлдвэрлэл явуулж буй бүх сүүний жижиг дунд, томоохон үйлдвэрүүд CHR Hansen фирмийн дэлхийд алдартай хөрөнгийг ашиглаж байгаа нь үйлдвэрлэлийн технологи орчин үеийн шаардлагад нийцэж байгааг харуулж байгаа хэмээн хэллээ.

Хүнсчдийн холбооны тэргүүн Х.Гиймаа:

Хүнс үйлвэрлэгч 2010 оны статистик

Тарганд агуулагдаж буй хүний бие махбодид ач холбогдолтой амьд бичил биетэн 1гр-д 107 зэрэгт байхаас 105 байхад тараг устай адилхан, түүнчлэн хүний биед биологийн ач холбогдолгүй мэтээр ярьж бичиж байгаа нь буруу.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болон импортын эсэг сүүн бүтээгдэхүүнд агуулагдах амьд бичил эсийн тоог судлах зорилгоор мэргэжлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ талын дүн мэдээг нийтэд мэдээлэх болно.

Мөн иргэдийн дунд хуурай сүү гэхээр муу гэх ойлголт байдаг. гэтэл өнөөдөр үйлдвэрлэгчид үнээний цэвэр сүү хэрэглэж хөгжиж чадахгүй байна. учир нь монгол жилийн дөрвөн улиралд эрс тэс, зуны цагт сүү элбэг байдаг ч түүнийг хадгалах бэлтгэлийн тогтолцоо алдагдсан учир үйлдвэрийн технологид нийцсэн, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлагыг хангаж бэлтгэгдэж чадахгүй байна.

Өвлийн цагт дэлхийн брэнд болсон сүүг хэрэглэдэг тэр болгон хятадаас сүү зөөдөггүй гэдгийг хэрэглэгчид мэдэх хэрэгтэй. Сүү боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх талаар сүү бэлтгэлийн тогтолцоог яаж сайжруулах талаар төсөл хөтөлбөр боловсруулж холбогдох төрийн байгууллагад тавьж ажиллаж байгаа.

Сүү боловсруулах үйлдвэрүүд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж үйлдвэрлэгчдэд учирч байгаа бэрхшээл, боломжууд, төр засагт дуу хоолойгоо хүргэх тал дээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно хэмээн хэллээ.